2007-05-31

Монголын эмэгтэй дуучдаас Ариунаагийн дуунуудыг сонсох дуртай. Ариунаа сэргэлэн хүүхэн шүү. Нүд нь тормолзоод л.. Бас хөөрхөөн, галзуу талдаа...(энгийн үедээ) Надад таалагддаг... :)

ЖАРГАЖ ҮЗЭЭГҮЙ ЗУЛ ДУРЛАЛ МИНЬ


Дэвэн дүүлэх шувуухай чи
Далавчгүй бол тэнгэрт яанам бэ?
Дэврэн догдлох сэтгэл минь
Хайргүй бол яанам бэ?
Дурлалд эрхэлсэн гэнэн өдрүүд минь
Хуйлран дэгдэх салхин чи
Хургүй бол газарт яанам бэ?
Худал үнэн сэтгэл чинь
Хайргүй бол яанам бэ?
Дурлалд эрхэлсэн хонгор чи минь

Дх: Дурлал минь хэзээд жаргаж үзээгүй зул юмаа
Зүрх сэтгэлдээ хадгалж явдаг гал юмаа
Уйлан асгарах бороо чи
Гуниггүй бол шиврээд яанам бэ?
Уужран хүлээх хүсэл минь
Биелэхгүй бол яанам бэ?
Дурлалд эрхэлсэн гэнэн өдрүүд минь

Дх: Дурлал минь хэзээд жаргаж үзээгүй зул юмаа
Зүрх сэтгэлдээ хадгалж явдаг гал юмаа

lyrics: http://www.tvrmedee.com/

_______________________

Гэнэт саналаа, дээр нэгэн бичлэгт Нана найз дурлалын талаар зөвлөлгөө өгсөн байсан. Өдий наслахдаа дурлаж үзээгүй гэвэл ёстой хариугүй эр болох байхдаа. :) Хэдэн удаа дурлаж хайрласнаа сайн мэдэхгүй, тоолж байгаагүй юм байна. Сая тооллоо, тэгсэн 2 хуруу нугарч байх юм. Зүгээр сайн болох, сэтгэл татагдах тохиолдлууд бол тампуу тампуугаараа... Бүгдийг сэтгэлдээ хадгалж явдаг... Одоо бол дурлаад байхгүй ээ...Дурладаг нас нь өнгөрчихсөн...

4 comments:

byambaa said...

yagaad durlah nas ongorson gej. heden ch nasand durlaj bolno sh dee.

Chandmani said...

durlaj boldog bol ch hehe

Тэлмэн said...

byambaatai sanal neg baina, tevch itge, hulee, tegvel ta yalna, durlald nas hyazgaargui ;-)

Chandmani said...

Telmendaa thx.. I'll try one more time again...