2007-05-27

Найз...
Их сургуульд байхдаа найзалж нөхөрлөж байсан эрэгтэй найздаа хуурагдаад дотроо гомдчихсон, уур минь хүрдэг байв. Тэрээр түүнийг минь мэдэхгүй царайлаад л. "За найз нь" гэж хэлчихээд түүнийгээ биелүүлэхгүй луу унжаад хэдэн жил болж байна. Найзын хувьд би итгээд "өгөхийг нь хүлээгээд" бас хэдэн жил болж байдаг. Миний бараг насаараа цуглуулсан хэдийг "найз нь, найз нь" гэж гуйж байж авчихаад...
Гэтэл найз минь намайг хуурч гомдоосноо мэдэхгүй, миний үерхэж байсан хүмүүстэй харьцаад намайгаа доош нь хийгээд явах бололтой юм. Түүнд болохоор би найз шиг нь байгаагүй юм шиг. Энд ирэхдээ хэлээгүй ирсэнд минь гомдоод "өөдгүйгээр" минь дуудаад. Гэтэл түүнээс өмнө өөрөө намайг гомдоогоод "сонсох эрхгүй болсноо" мэдэрсэнгүй.
Мэдээж өмнө нь дотно найз байсан болохоор бид нар шоудах энээ тэрээд хамтдаа, бужигнаад л үймүүлээд л... Найз хүүхнүүдтэйгээ хамт нилээдгүй олон хамт түүнтэй бужигнасан. Ирснээс минь хойш надтай найзалж байсан хүүхнүүд рүү утасдаад шоудах уу, гарах уу, нөгөөх чинь явчихсан уу, чи яаж байна энээ тэрээ гээд бас илүү дутууг хараад байдаг бололтой юм. Би гайхаад л... Найзууд минь "нийлэх" гэж байгаа юм байлгүй гэж бодоод л байдаг байлаа. Гэтэл тийм биш бололтой. Намайгаа тэдгээр найзуудад минь (голдуу хүүхнүүдэд нь шүү) муулаад явах юм.
Би уг нь тус болох гэж бодож явдаг байсан болохоос түүнд хор хүргэх талаар огтхон ч бодож байгаагүй юмсан. Ажил төрөлтэй болоход нь хүртэл тусалж л байсандаа. Хариу харж байсангүй. Найзын хувьд л гэж бодож явдаг байв...
Хүнийг таних нь илүү чухал байдаг бололтой. Дээр нь хүмүүс "өөрчлөгддөг"-ийг бас мэддэг байх нь чухал юм байна. Найзуудын мөнгөний асуудал салгадаг...



4 comments:

Anonymous said...

;-) Gashuun ch yum aa daa. "Hunees iluu hun dee" gej bodoj yavsan hun hurtel hulhiddag l yum bilee. Bi Germany-d ireed araasaa neg ih surguuliinhaa naiziig avchraad buten jil tejeegeed, hicheel nomiig n taivan hiilgeed hoolond n hurgeed gargasan yum. Tegeed olon jiliin daraa yarij baisanchlan hool undniihaa mongiig ogchihooch gesen chin "Bi chamd yamar ch orgui" gej avdag yum daa....

byambaa said...

he he. deerh hun ch bas gashuun turshlagatai hun yum daa.

bi odoogoor tiim turshlaga ene ter bhgui ch 10 jild, oyutan bhad ih l olon naiztai blaa. tegsen odoo tsoorood l bh yum. holdood l bh yum. yasniig buu med. gomdoochihson yum bol uu gej bodohiin. bas biye biyeneesee hol bgaa bolohoor teged mor moroo hoogood bgaan boluu, sain medehgui l yum daa. horvoo gej...
aimaar horvoodson. he he

Chandmani said...

Amidralyn unen nuur tsarai... so sad...

Nana said...

1. naizgui humuus ch neeree bdgiim shuu, erthen medej avsan ni sain hereg.
2. emegteichuud bas hitsuu shuu, manius bol amargui humuus gsn, hehe.Chingis jamuuh 2-iig evdreltsuulsen humuus bol Oulen eej, Burte hatan 2-ni baih shuu, zaa yer ni bodool baivuul yanz buriin yum ikh l bna doo,