2007-05-26

Жолооч ...
Би шинэков жолооч. Машин бариад 2 жил л болж байна. Өмнө нь машин барих шаардлага гардаггүй, би өөрөө ч сонирхолгүй байсан болоод жолооны курст суралцах, зүгээр л машин барьж үзэхээр зүтгэж байсангүй. Одоо бол залуучуудад сурахад илүүдэхгүй шүү гэж хэлмээр байна. Найз нөхөд машин, жолоо энээ тэрээ гэхэд нь дэмий, хэрэггүй ухааны юм яриад суудаг байсансан. Хувийн машин унаатай ч байсан биш. Хоёр зээрдээрээ л хатируулдаг байгаад хувьсгалынхаар явдаг болов. Өглөө гэрээс авна, орой хүргэж өгнө. Гадуур албаны ажилд дуудлагаар ашиглана. Нэг тиймэрхүү...
Жолооч ах - миний хуурай аав... Намайг наашаа ирсний дараа тэтгэвэрт гарсан. Би л болсон хойно буруу зөрүүд зүйл хийхэд буруутгаж жолооч ах "даргыгаа" зэмлэдэг байв. Би ч хуурай аавын хувьд жолоочоосоо буруу зөвөө асуудаг байсан юм. Их тэвчээртэй хүн. Та байж байгаараа л гэсэн бол хэдэн цаг ч хүлээгээд байж л байна. Үглээд байхгүй. Тайван. Намбатай. Охидуудтай минь "тоглоод" л. Нөгөөдүүл л гуайлаад л үргэлж эрхэлж байдагсан. Нэгэн нууцаа дэлгэхэд ганцаараа амьдарч байхдаа хааяа уулзалддаг байсан ганц нэгэн хүүхнүүдийн талаар санал бодлыг нь асууж л явлаа. Нууж хаалгүй сайхан авна ш дээ. Тэр дэмий энэ нь зүгээр гээд л... хадуурах гэж байна...
Энд ирээд машин барьж сурахгүй яавдаа хэмээн толгойгоо барив. Учир нь миний амьдарч буй газар жижигхэн бөгөөд сургуулиас алхвал 30 минутын газар (унаагүй тул яалт үгүй алхаж үзсэн). Оршин суугчид нь бүгд хувийн унаатай тул нийтийн тээвэр байхгүй. Такси үйлчилгээг олж болох боловч дуудсаны дараа бараг 30 мин-аас 1 цаг болж байж ирдэг. Учир нь өөр хотоос ирж үйлчилж буй нь тэр гэнээ. Явган зорчигчдод зориулсан зам зарим нэгэн үйлчилгээний газар хавийнхийг эс тооцвол бараг байхгүйтэй адил.
Ирэнгүүтээ хоёр долоо хоносны дараа жолооны шалгалтыг санамсаргүй байдлаар компьютер дээр өгч тэнцэв. Би ч өөрөө гайхсан. Учир нь англи хэлэнд мияа дээр нь жолооны дүрэм энээ тэрээг уншаагүйг хэлэх үү. Тэгсэн Монголдоо нөгөө хуурай ааваасаа сурсан зүйлүүд тус болсон. Тэнд байхдаа хааяадаа хуурай аавдаа ингэж тэгж яваарай гээд хажуу талаас нь үглээд байдаг байсны ач нь гарав.
Манай ангид нэгэн япон найз байсан бөгөөд тэр их нөхөрсөг надтай их ходий. Тэгээд намайг болон охиныг минь сургуульд хүргэж өгөх, авах, хааяадаа дэлгүүр хүнсний зүйл цуглуулахад хамт явдаг байв. Нэгэн удаа тэрээр манай энд байдаг спорт комплексын машины зогсоол дээр авчиран машин барьж сурахад минь туслана гээд машиныхаа түлхүүрийг өгсөн юм. Тэгээд л би машин анх удаа барьж үзсэн. Удалгүй сургууль гэрийн хооронд. Жолооны үнэмлэх байхгүй надад итгээд ганцааранг маань машин жолоодуулаад л.. Би ямар ч зам мэдэхгүй, замын тэмдэг харах биш өмнөх замаа торийтол ширтээд явж байгаа хүн төөрч төөрч нэг юм гэртээ ирдэг байлаа. Их удаагүй сурсан. Хурдны зам дээр гарахдаа айж байсан ч яахав гайгүй ээ... Дотор нь ангийнхаа найзуудыг суулгачихаад давхисан.Тэд хажуугаас хэлж өгөөд хурдны зам дээр жолоодож сурахад минь тус болсон.
Анхны машин цагаан өнгийн 1995 оны Chrysler Cirrus байлаа. Шинэков ар талаараа юм мөргөөд будаа болгочихсон, гэрийн гадаа жил шахам хэвтээд сая "зарагдлаа". Учир нь засуулах гэхээр нилээн мөнгө гарах гээд байдаг, байлгаад байх гэхээр "машины зогсоолд удаан зогсоосон, ачуулна (tow) " гээд сануулах бичиг ирээд байдаг. Явах боловч нэг л гэмтэй санагдаад байдаг байв. Эвдэрхий машинууд авдаг, өгдөг газрынхан хэдээр үнэлсэн гэж бодож байна. 75-100 цаас. Явж байгаа машиныг ш дээ. Гадна талдаа гэмтэлтэй машин хог болдог газардаа энд. Гайгүй хайсны эцэст 200-аар авах нэгэн газрыг олж өглөө. Уг нь нэтээр сэлбэг байдлаар зарна гээд эртхэн оруулчихсан байсан бол гайгүй үнэ хүрэх байсан байж магадгүй гэж бодогдоод байгаа... Зүгээр ачуулж явуулчихад мөнгө төлснөөс илүүтэй хэд гурван төгрөг болсон нь азтай хэрэг.
Одоо нэгэн Ford Taurus унаж байна. Наддаа л болоод явчихнаа... Машинаараа бас ч үгүй нилээн олон газраар яваад үзсээн. Хот, бужигнасан газар хажуу талаас сигналдаад, дайрч ороод хэцүү юм билээ. Манай энд бол инээмсэглээд л Та түрүүлээд явдаа гээд дохиод, хүлээгээд л суучихна ш дээ. Гэрлэн дохиолол асчихсан байхад зарим нэгэн машин зогсож байвал арын тэрэгнүүдийн жолооч нар дуугай л, тэвчээртэй, тайван хүлээхтий сууна. Тэр нь сайхан даа...

Машин барьж сураарай.

4 comments:

byambaa said...

neeree mashin surah heregtei yum shig bnaa. bi mgld bhdaa surah mini yav daa gej haramsdag. jpnd suugaad avah geheer 3 sayaas deesh. mgld bol muuhan shig mashin avchihaar mongo. tegj bodood l guriigeed bgaad bgaa. mgld harihaaraa l surna daa.
gadaad yavah gej bgaa zaluust neeree mgld bhdaa joloonii unemleh avaarai gej helmeer bna.

Chandmani said...

Byambaa, naiz narynxaa mashinyg ashiglaad baga zardlaar surch boldoggui umuu? Public parking lot deer oroi sho'nyn tsagaar...

byambaa said...

jpn uls huuli durem hatuu. mgloos unemleh hudaldaj avaad end shalgalt ogood unemleh avsan humuus bdg l yum. tegeed mgloos unemleh avna geheer tanidag hun haih heregtei bolno. bas hahuuli ogogch bolno. tegj eej aaviigaa zovooj bhaar morooroo l yavj baiy gej bodood.

tegj bgaad mgldoo ochood surnaa. end nasaaraa bhgui yum chin, nas ch yagaa ch ugui bna shuu dee.

peakfinder said...

Tanai tend ch goyo yumaa. manai end bol signaldaad suid boldog yumaa.