2007-05-25

Өнөөдөр хамгийн хүнд бөгөөд эмзэг сэдвээрээ бичихээр шийдлээ... Бичихэд бэлэн эсэхээ бодоод нилээн удаж байна. Блогтоо бичлэг оруулах болгондоо бараг боддог гэхэд хилсдэхгүй. Хийсэн буруу зүйл өөрөөр хэлбэл нүглээсээ өөрөө зугтаагаад би хаа холдох билээ. Хэзээ нэгэн цагт бичих нь ойлгомжтой ч, блогийн өдөр болгон хөтөлж байж бичихгүй бол насаараа өөртөө гомдох болно. Бас охиноо гомдоох болно. Охин минь том болоод энэхүү бичлэгийг уншинаа гэж найдаж байна. Оросоор бичвэл илүүт ойлгох ч, төрсөн хэлээрээ эрээчнээ. Ууртай уцаартай, гомдолтой уншихыг нь гадарлаж л байна. Гэхдээ бичнээ. Аавынх нь сэтгэл...

Амьдрал эрээнтэй бараантай, жаргалтай зовлонтой. Би жаргалыг нь ч амссан, зовлонг нь ч хүртсэн. Гэхдээ зовлон нь үхэл хагацлын тухай биш. Амьдын хагацал.

Гэр бүл салахад хамгийн түрүүнд хэн хохирдог вэ. Хүүхэд... Хүүхдийн буруу огтхон ч байхгүй ч, хүүхэд хохирдог. Томчууд яахав тус тусынхаа амьдралыг хөөгөөд л...

Би өөрийгөө сайн аав болноо гэж бодож, мөрөөдөж, зүтгэж ирсэн. Гэвч тэр хүсэл минь биелсэнгүй, би өөрөө биелүүлсэнгүй. Хэн нэгнийг буруутгамааргүй байна. Амьдралын зам минь тэгж зурагдсан юм байлгүй дээ. Миний буруу...

Охин минь цэцэрлэг дээрээ "аав ээж" болж тоглохдоо "аавууд гэртээ харьдаг юм" гэж хэлээд "аав" болж байсан банди нараа бүгдийг нь "хөөгөөд" хэрэг тарьсан удаатай. Миний л буруу. Яагаад гэвэл би охин дээрээ очоод заримдаа унтуулаад, заримдаа сэрүүн байхад нь гараад явчихдаг байсантай холбоотой. Охиндоо "аав хүн хажууд байдаг" гэдэг ойлголт биш "аав тусдаа амьдардаг" гэсэн ойлголт өгсөндөө аав нь уучлал гуйж байна.

Сайн аав байхын тулд зүтгээгүй биш хэрхэндээ зүтгэсэн. Хоёр охинтойгоо хагас бүтэн сайны аль нэг өдөр заавал уулзан тогтсон уламжлалынхаа дагуу 3-р хорооллын Хөх хулганы орноор зочлон, Модерн Номадс-т орж зооглон, Их дэлгүүрийн Leaders-ийн салбараар орж хувцас хунар авч өгдөгсөн. Зуны цагаар бол Хүүхдийн хүрээлэн орж 3-уулаа зугаалан ганц нэг тоглоом дээр тоглон мөхөөлддөгсөн. Сүхбаатарын талбай дээр очиж Төрийнхөө ордны дээрхи мандах Монгол Улсынхаа далбааг харж охиныхоо төлөө залбирдагсан.

Сүхбаатарын талбай тэр үед одоогийнх шигээ байсангүй хагарсан цементтэй байсан юм. Охин минь тэрхүү хагархай хэсгийг даган гүйж би ардаас нь хөөж барихыг "хичээдэг" байв. Уг нь охины минь 3 алхам миний нэг алхамтай тэнцэх ч охин минь өөртөө бардам их сайн "зугтаадаг" байж. Би "барьж гүйцэж" чадахгүй охин минь инээгээд л их л хөөрхөн байдаг байж билээ.

Би ч цагтаа машинтай, жолоочтой эр байж. Албаны машинд охиноо хааяа суулгахад зөвхөн ганц л суудалд суудагсан. Жолоочийн арийн суудал бол охины минь суудал. Хаалга онгойлсон бол охин тэнд.. хэхэ

Охиноо унаган орос хэлтэй болгох гэсэн миний зорилт бага ч гэсэн биелж эхэлж л байна. Орос цэцэрлэгт оруулах гэсэн бас "гайгүй" цэцэрлэг олдсонгүй. Сансар, 13 хавиар нилээн хайсансан. Төлбөр мөнгө нь адилхан боловч бас бишээ санаанд хүрэхгүй. Тэгээд хайсны эцэст нэгэн микрт байдаг гэр-цэцэрлэгт оруулсан юм. Их сайн болсон. Хэдхэн хүүхэдтэй. Хамгийн гол нь миний хүсэл, шалгуурт тэнцсэн. Хүүхдэд эрх чөлөөг эдлүүлсэн. Орос маматай. Хөгжим заадаг. Хоол унд нь сайн. Хамгийн бага нь боловч хамгийн адтай нь байсансан.

Сая охин минь Орос сургуульд шалгалт өгөөд тэнцсэн гэнээ. Намраас сургуульдаа марш. Хамгийн сүүлд надтай утсаар ярихдаа "Манжин" үлгэрийг дуржигнуулж байна лээ. Ээж нь орос хэлийг хэдэн жил ч билээ сурсансан. Ээжийгээ үг хэлэхээр нь шоолохоор л охиндоо...



Хүүхдүүдтэй тоглох тэрхүү агшин надад ямар үнээр олддог байсан вэ? Хэцүү... Их хэцүү... Нэгэн хүүхэнтэй хамт амьдарч байсан. Сайхан хүүхэн. Би түүнд хайртай байсан. Тэрийг ч надад хайртай байсан гэдэгт итгэж байна. Тэр минь хүүхэдгүй болоод намайг ойлгодоггүй байсан уу, аль эсвэл би ойлгуулж чадаагүй юу, ямар ч байсан хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөх цаг надад "өндөр үнэ"-ээр олдож байсан. Хамт амьдарч, нэг тогооноос хооллож байсан хүүхнээ гомдоон, уйдуулан, уйлуулан, зовоон байж би тэрхүү цаг хугацааг гаргаж байсан. Заримдаа худлаа хэлж хүртэл...Бас өөр нэг гуниг...

5 comments:

Nana said...

huuheddee tsag garhagiig chin zuvshuurduguui bsan bol chamd yamar yumniih ni hairtai bdgiin, bi neg zaluud aimaar hairtai bsan, tehdee mnii durgui ymiig hiij bhad ni ch teseedl yu ch bolooguim shig ungurdug bsan, tehdee minii durgui ymiig neg ikh8 urgelj hiij bgaagui bhoo, chi hairiin tuhai ikh uvurmuts genen oilgolttoim, magadgui chamaig jinheneesee hairlaj bsan huuhentei taaraagui, chi ch huniig jinheneesee hairlaj bgaagui, zugeer l asar huchtei durlaj8 tatagdaj l yavsan baih, hair gedeg chin oor shuu dee, shal oor oilgolt, chamd joohon gomdoltoi, eserguutsmeer sanagdaj magadgui, tehdee l jinhehe hairiin turshlagiig hun neg ch gesen udaa amssan bol ingej bichkuu baih bsan, chamd tiim hairiig husie.

Тэлмэн said...

ih emzeg sedev bainaa, negent l iimeer shiidegdsenees hoish, gehdee ohin chin oilgoh baihaa gedet baidaj baina, tsag hugatsaag erguulj boldogson bol ochnoon zuilee ooroor hiimeer sanagddiim, haramsaltai n tegej bolohgui n oilgomjtoi. ongorsonoos suraltsan ireeduidee itgeltei yavaya daa. amjilt!

byambaa said...

ohiduudtaigaa uulzah tsag ih unetei olddog bsn gesen ug...
unetei ch gesen ta ohiddoo tsag gargadag baisand baharhaj bna.

Telmengiin helsenchlen tsag hugatsaag erguulj boldog bol...

Ohin chin tom bolood, ooroo amidral zohiogood ireheeree oilgonoo.

Anonymous said...

hun bur NANA egchiin bodoj baigaa shig durlal hairiig medreh albagui sh dee. Ooroo tuhain uedee durlasan, hairlaj baigaa gesen bodol setgeleer jiguurlej "nisej" chadaj baival l hangalttai.

hen yaj hairlaj durlahiig neg n nogoodoo zaah n utgagui baih aa

Chandmani said...

Нана найз зөвлөлгөө өгсөнд,Бямбаа, үл таних танилд саналаа бичсэнд баярлалаа.
Гэр бүл салалт Монголд элбэг. Залуучуудад хэрэг болох болов уу гэж бодоод энэхүү сэдвээр бичлэгүүд оруулдаг.