2007-05-22

Ээж минь хүүдээ гомдоогүй байгаа даа...
Ээжийн эрх том хүү ... Одоо ч...
Би дандаа "Ээжийн талд" байсан...
Насанд хүрсэн хойно, тусдаа гарсны ч дараа надад зориулан чихэр хадгалж, дандаа илүүг өгдөгсөн. Сургуульд байхад бол онц аваарай гээд 5 ширхэг чихэр өгдөг байлаа. 2-3-ийг өгөхөд нь онц биш юм уу гээд айлгаад нэмж авдаг байв. Би ч үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг байв. Дүү нар атаархаад л. Ахад дандаа тусгай үйлчилгээ үзүүлж байхын гээд л...
Миний Ээж их зөөлхөн хүн. Дуу цөөтэй. Үргэлж зөөлнөөр энхрийллэн харьцдаг, хардаг Ээжид минь ширүүн харц, чанга дуу байхгүй ч биднийгээ харцаараа л, дуугаараа хүмүүжүүлсэн.
Ээжид минь юу хэрэгтэй вэ? Ээжийг минь юу жаргаах вэ?
Миний Ээжид хэдэн хүүхдүүд нь эрүүл энх, ажил төрөлтэй, баяр баясгалантай байвал л жаргал. Хэдэн хүүхдүүд нь нас биенд хүрээд эцэг эх болсон ч бид Ээждээ үргэлж л өлгийтэй нялх үр нь байдаг байх.
Ээжийгээ л асрах юмсан. Би Ээжийнхээ ачийг бага ч болов хариулж чадсан болов уу. Ер нь чадах болов уу....
Насаараа багш байж хүүхдүүдтэй зууралдаад ирсэн ээжийг минь сургуулиас нь нэгэн шагналд тодорхойлсон (удаа дараа) байсныг дэмжиж, хөөцөлдөж чадаагүйдээ би харамсдаг. Аав минь Ээжээс нууцхан надад "Ээжийг чинь шагналд тодорхойлсон" гэж захиж билээ. Гэхдээ тэр үед би гавьяа, шагналыг гуйдаггүй, ээж минь хийсэн ажлынхаа үр дүнгээр л авна хэмээн итгэж, гуйхгүй юм шүү хэмээн улаан шударга царайлж тэнэгтэж явж дээ. Тэгсэн бас тийм биш байдаг юм билээ... Одоо нэгэнт тэтгэвэрт гарсан тул тэрхүү шагнал өнгөрсөн байх. Ээж минь наддаа, хүүхдүүддээ болон олон хүүхдүүдэд эрдэм ном, хүмүүжил, ухаан, уран зохиол зааснаараа тэрхүү шагналаас илүүтэй буяныг хураасан, миний ээж...
Ээж минь хүүгээ харуулдсаар суугаа гэдгийг би мэдэрч байнаа. Ээжийн том хүү ээжийгээ ойлгохгүй бол өөр хэн ойлгох билээ, тиймээ. Дандаа биш ч хэдэн жилдээ тоотойхон удаа төрсөн гэртээ яваад ороход минь толгой нь өвдөж, даралт нь хөдөлсөн байсан ч босоод хоол, цай хийх гэж зүтгэдэг ээжийгээ би өрөвддөг.
Ээж минь хот руу шилжиж хүүхдүүддээ ойртохыг хүсэж байсан. Тэр хүсэлтийг нь биелэхэд жоохон ч гэсэн тус болсондоо би баяртай явдаг.
Утсаар ярихаар Ээж минь "юу хэрэгтэй вэ" гээд л асуудаг юм. Сайхан сэтгэлийг нь бодоод зөндөө юм захиж байгаа юм даа...
Дээр Цагаан сарын дараа нэг удаа ярьсан чинь Ээж "алтан гахай" жилийг дурьдаад байна лээ. Нэг юм хэлэх гэсэн байх л даа. Юу хэлэх гэснийг нь би мэдэрсээн... Бас л сэтгэл нь хүүгийнхээ төлөө... Ээж минь.
Аав минь хэлэхдээ:
"Ээж чинь надаас ухаантай, эрдэмтэй, боловсролтой. Аав нь зөвхөн эр хүн, сэргэлэн, зальтай болоод ээжээс чинь илүү болж харагдаад байгаа юм. Ээж чинь дуугай, шударга болоод мэдэгдэхгүй байгаа юм, ааваас нь илүү хүн шүү" гэж нэг удаа хэлж билээ.
Мөн "Ээжийгээ бодож явдаг хүний ажил үйлс бүтэмжтэй, эрүүл энх, жаргалтай амьдардаг. Айсан, цочсон хүн яагаад "Ээж минь" гэж хашгирдгийн учрыг мэдэх үү. Яагаад гэвэл:
ЭЭЖ ХҮН ХҮҮХДЭЭ ЯМАГТ ХАМГААЛЖ, ХАРЖ ЯВДАГ.
ЭЭЖИЙГЭЭ ҮРГЭЛЖ БОДОЖ ЯВ". гэж үргэлж захидаг.
Миний ээж - миний Дарь Эх.
Миний ээж - Монголын Алдарт Эх.
Миний ээж- Сайхан Ээж.
I love my Mom.
Би ЭЭЖИЙГЭЭ ҮРГЭЛЖ БОДОЖ явдаг.

Хурд- Тоотой санагдах юм

5 comments:

Nana said...

tetgevert garsan humuust ch gesen huutsulduud shagnal uguulj boldgiin bailee.

Chandmani said...

би хэрэггүй гэж бодоод байгаа. Бүтэхгүй бол настай хүнийг гомдоочихно.

byambaa said...

tiim shuu. tegeed ch shagnal hootsoldoj yavah utgagui. baahan tomroor engeree myalaagaad yah yum be. terend oroh nee heden togrog ni heregtei sh dee. jpnd ajildaa sain bol bonus ogdog. bur sain bol bonusiig ni nemdeg. hunii ami avarsan, olon niitiin toloo sain uil hiisen zeres uilsed bol tusgai shagnal ogdog.ter ni gerchilgee bdg.
minii eej ch gesen bagsh. busdiin toloo, ulsiin toloo gej zutgeseer irsen. och tochnoon bayriin bichig, juuh, oin medaluudiig hamsan. gavyat geech yumiig ni hootsoldood avaad ogoy gej bodoj bsn. shuuldee teriig avaad yah yum be. gej bodogdood. amidral deeshlehuu, tsalin ni nemegdeh uu. harin ch teriigee ugaah gej bna geed boon shatalt bolno. neg iimerhuu.
harin odon medaliig odoo uyed mongotei humuus ni hootsoldoj avdag bolchihson ni jaahan tiimhen sanagdaad bgaa yum. hiisen yum neg ch bhgui bj baahan gavyat, odontsoruud.

za halah gej bna. ingeed duusgay.

Chandmani said...

За одон медалийн асуудал ч яахав. :) Хүнээ олсон шагналууд бас байдаг. Хавтгайруулж буруугаар ойлгох нь дэмий.
Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяагджээ гэдэг дээ.
Сайн халж байна шүү. :)

Nana said...

tehdee helehguigeer hootsoldoj boldog l bh, hunooroo hiisen zutgesnee medej bgaa, huleelttei bol avah yumaa avah ni zov, ter ued yamar boonuus ntr gej muusain bagsh nart ugdug bsan bish, manai aav eej 2 lav shagnal avaad asar ikh bayarlasan bh, hun bur l unmuus ni ikh l bayarlasiim dag, shav nar ni hootsoldoj yavaad olguulsan bsan. bagsh humuus ter dundaa huuhed shig boltson bdgiig helehuu, heden haltar tsaasnaas iluu shagnald bayarlah ni lav.