2007-05-16

Охины тухай нэг зүйл...
Охин маань (аавынхаа шийрийг хатаагаад :) гурав дахь жилдээ сайн суралцан "Certificate Of Honor"-оор шагнуулж байна. Монголоор бол гэрчилгээ, миний үеийнхээр бол баярын бичиг. Дунд сургууль буюу "Middle school"-д Ерөнхийлөгч Бушийн гарын үсэгтэй захидал, энгэрийн тэмдэгийн хамт гардаж байсан бол ахлах ангид буюу "High school"-д тэгсэнгүй. Ноднин жил сургуулийнхаа тэргүүний 9-н сурагчийн нэгээр буюу "Outstanding student of ... middle school"-ээр шалгарч хэрхэндээ Монгол Улсынхаа нэрийг гаргасан. Охиндоо баярлаад байгаа. Аав нь охиноо дагуулж ирсний үндсэн зорилгын тодорхой хувь биелж байгаагийн илрэл. Болж байнаа, миний охин. Ирээдүйд улам сайн сураарай.
Бид хоёр бяцхан тэмдэглэн гадуур хоолонд ордог юм. Энэ жил TGI Friday's-д орж steak-дэн би далимдуулан ганц шил пиво уув. хэхэ

Сүүлийн бичлэгүүд хэтэрхий их хувийн тал руу хазайгаад байх шиг байна, ингээд завсарланаа... Хэдий хугацаагаар гэдгийг мэдэхгүй байна.

Мөн өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралаа санах нь уу гэдгийг шалгасан юм. Санаж байна. Гэхдээ санаанд шууд урсаад орчихдоггүй бололтой...
Өвгөн болчихоод (хэхэ өвгөн болтлоо насална гээд итгээд байгаа) намтраа хүүхдүүддээ, ач, зээ нартаа яривал яах бол гэж бодож байсан юм. Тэр үед их л "ээдрээтэй" зүйл ярих байхдаа... Өвөө нь залуудаа гэж байгаад л эхлэнэ дээ... :) Аягүй л бол цаг хугацаа улиран өнгөрөх тусам бидний үеийн амьдрал ирээдүйд одоогийн хошин шог шиг болсон байхыг үгүйсгэхгүй л байна...

5 comments:

byambaa said...

surhii ohin bna. amjilt huseed mgliinhoo neriig ondort orgoj yavaarai gej ohindoo damjuulna biz.

Chandmani said...

Би дамжуулнаа...

Nana said...

good girl, aaviinhaa shiiriig hataagaad.Bur ikh amjilt husii.

Жаагий said...

Tanii ohind ulam ih amjiltiig husie.
Bidnii odoogiin amidral hugshirsun baih yed yostoi "ambsan" yeiin yum geech l bolson baih bailgvi, he he.

Anonymous said...

hi