2007-05-06

Болд - Захиа (updated)
Нэгэн найз (цагтаа хайрлаж явсан хүүхэн, одоо хүндэлж явдаг) минь энэхүү дууг заавал сонсоорой, сайхан дуу, үгийг нь сайн сонсоорой гэж билээ. Клипийг нь олох гээд чадахгүй, тэгээд аргаа ядаад зураг оруулаад тавьдаг ч юм билүү гэж бодоод draft хийсэн байсан ашгүй оруулчихсан байна.



Сайн байна уу? Миний сэтгэлийн хайрын үгс багтаж ядан тэрчлэх захидлыг минь задлан унших тэр агшинд чамайгаа чанга тэврэн үнсье. Би чамайгаа яасан их санана вэ!
Хав харанхуй сэтгэлийг минь гэрэлтүүлэгч миний сэтгэлийн нар минь-чи минь сайн уу? Би яг одоо чамтайгаа жаргалтай байсан өдрүүдийнхээ гэрэл зургуудыг эргүүлэн үзэж сууна. Чиний нөгөө голоод байдаг 10-р сард инээмсэглэн авахуулсан тэр хар цагаан зурганд би бусад зурагнуудаас бүр илүү хайртай. Би тэр зургийг чинь тэмдэглэлийнхээ дэвтрийн завсар хавчуулан үргэлж энгэртээ авч явдаг. Чи минь хол байгаа хэдий ч зүрхэнд ойр байгаасаа гэсэндээ ингэж нандигнан авч явдаг юм шүү хайрт минь. Санах л гэж холдсон юм шиг энэ амьдралд түр зуурхан ч гэлээ цаг хугацаа ямар удаан юм бэ. Цагийн цохилтоос ч илүү миний зүрх маш хурдан цохилно...
Уг нь би өглөөд дуртай байлаа. Шувууд эртлэн жиргээд л, эх хотын маань амьдрал эхлээд л... Гэтэл одоо бол тийм биш. Зүүдэндээ чамтайгаа хоёулахнаа байхад нар мандаж дахиад л ганцаардсан амьдрал минь эхлэнэ...

Хайраа шингээж бичсэн мөрүүд минь
Хавсрага салхийг сөрөн нисээд
Хайртын минь өмнө зөөлөн буугаад
Халуухан тэврэлтийг мэдрүүлээрэй...

Бид хоёрын уулздаг байсан төгөлд ганцаараа очсон. Хамтдаа суудаг байсан сандал дээр навчис хөглөрчихсөн бид хоёрыг хүлээн гунигтайхан байх шиг. Тэнд зөндөө олон хосууд очдог болжээ. Дотроо атаархах шиг. Энэ нүцгэрч байгаа модод, навч бүхэнд бид хоёрын хүсэл мөрөөдөл шингэж, салхины сэрчигнээн чихэнд минь дахин дахин шивнэх шиг санагдана. Чи санаж байна уу? Тэр төгөлд анх үнсэлцсэнээ... Би тэр үед хичнээн их биеэ барьсан ч ямар их аз жаргалтай байснаа мартаж чадахгүй.

Хайраа шингээж бичсэн мөрүүд минь
Хавсрага салхийг сөрөн нисээд
Хайртын минь өмнө зөөлөн буугаад
Халуухан тэврэлтийг мэдрүүлээрэй...

Танай цонхон дор очиход чиний ургуулж тарьсан цэцэг яг над шиг ганцаардчихсан байх шиг санагдсан. Би эргэн тойрон, бүр бүх юмнаасаа таслагдан ганцаардлын өтгөн манан дунд төөрөн явна... Чамайг надад анх хайртай гэж хэлэхэд би бүр итгэж ядан нисэх мэт болсон.

Хайраа шингээж бичсэн мөрүүд минь

Миний чамд илгээх гэгээн хайрын ариун захидал... (?)

Хайртын минь өмнө зөөлөн буугаад
Халуухан тэврэлтийг мэдрүүлээрэй...

Хайраа шингээж бичсэн мөрүүд минь
Хавсрага салхийг сөрөн нисээд
Хайртын минь өмнө зөөлөн буугаад
Халуухан тэврэлтийг мэдрүүлээрэй...

Хайраа шингээж бичсэн мөрүүд минь
Хавсрага салхийг сөрөн нисээд
Хайртын минь өмнө зөөлөн буугаад
Халуухан тэврэлтийг мэдрүүлээрэй...

Хайрт минь би чамайгаа хүлээнэ ээ. Хол байсан өдөр бүрийн тоогоор ирэхээр чинь би чамайгаа үнсэнэ. Над руу яаран тэмүүлсэн хоног бүрийн тоогоор үнсэнэ ээ.

Хайрт минь түр баяртай.


4 comments:

Эрхэс said...

Уг нь хөөрхөн болжээ.
Гэхдээ заавал Солонгос клип дуурайж хийхгүй бол болохгүй байсан юм байх даа?
Нээх гоё жинхэнэ Монголчуудын амьдралаар хийсэн бол уг нь , хүн хүний зүрхэнд, дурсамжинд, сэтгэлд хүрнэ ш д. энэ клипийг үзэхээр нэг л худлаа санагдаад болж өгсөнгүй

Chandmani said...

Санал нэгтэй байна... Би бол өөрөөр хийх байсаан.

Anonymous said...

Hi.Blogiig chin unshih durtai shu.Sar saraar ni arhivlaj boloh uu.Uridah bichleguudiig unshmaar bna.

Anonymous said...

Сар сараар нь архивласан бичлэгүүд хажуу цэсэн дотор байгаа.
Чандмань