2007-04-19

Өчигдрөөс нэгэн нохойтой болоод тун завгүй болдог юм байна. Хүүхдээс ч илүү арчлуулах нь ээ. Энд байдаг нэгэн монгол эгчийн нохойг "харах" үүрэгтэй боллоо. Өчигдөр шөнө 2 ч удаа босч салхилуулав. Тэр тухайгаа нөгөө эгчид хэлтэл нохойныхоо давруу занг илчлээд хүнийг элэг барьдаг, гаргаад л байвал гараад байдаг гэдэг юм байна. Мэдэхгүйдээ гэнэчихдэг байна. Гэхдээ зүгээрээ. Шөнө тэртэй тэргүй оройтож унтдаг надад ажил болоод байх зүйл байсангүй. Өглөө л харин босохдоо хэхэ уцаарлах аядсан.
Бага байхдаа дөрвөн нүдтэй гээд л нэгэн гөлөг гэртээ авчраад удалгүй нэгэн хүүхдэд "үрчлүүлж" билээ. Аав минь олон хүүхдээ яах вэ гэж байхад нь дээр нь дахиад "нэг"-ийг нэмэхээр юу болохов. Дургүй байсан тул яаж ч чадаагүй юм.
Хүүхэд наснаасаа л нохойноос учиргүй айдаг байж билээ. Бүр бага байхдаа нэгэн нохойд хөөгдөөд зүрхээ авчихсан юм гэж аав минь хэлдэг байсан. Томроод ирэхээр нэрэлхүү зан, бас жоохон ч болов зориг нэмээд нохойноос айхаа болисон. Гэхдээ л цаагуураа ....
Шөнөжингөө унтахгүй арчилсан найзыгаа намайг өглөө гараад орой гэртээ ирсэн чинь танихгүй хуцахад нь гомдох, шар хөдлөх ч шиг. Сая нэг салхилууллаа. Өнөөдөр гэнэдэхгүй ээ. :)

No comments: