2007-04-16

"Many minor arguments become deadly confrontations because many young people only know how to use violence to solve their problems. Conflict resolution education shows them another way". *
~Former US Attorney General Janet Reno

Харьцааны зөрчилдөөн: Эрүүл үү? Эрүүл бус уу? (Тоон дотор үсэг цохиж явбал бүү гайхаарай :)

Зөрчилдөөн, хямралгүй харьцаа гэж үгүй. Зөрчилдөөн нь амьдралын нэг хэсэг бөгөөд хэрвээ илэрч байвал тэр нь заавал муу байх албагүй. Магадгүй зөрчилдөөнгүй харьцаа нь хааяадаа зөрчилддөг харьцаанаас ч илүү эрүүл бус, муу байж болох юм.
Маргаан зөрчилдөөн нь харьцааг сулруулж ч, бас бататгаж ч мэдэх онцгой үйл явдал. Зөрчилдөөн маргаан нь харилцан бие биенээ гүн гүнзгий ойлголт, дотносол, хүндэтгэл бий болгох чадвартай ч, мөн дургүйцэл, гомдол, өширхөл, дайсагнал, бүр салалтыг авчрах хор уршигтай. Хэдэн удаа зөрчилдсөн гэхээс илүүтэйгээр хэрхэн асуудлыг зохицуулснаас харилцаа нь эрүүл, эрүүл бус, хоёулаа сэтгэл хангалуун байна уу үгүй юу, найзархаг уу, найзархаг биш үү, дотно уу, хүйтэн үү байх уу зэргүүд хамаардаг. Зөрчилдөөн нь хэрэггүй өчүүхэн маргаанаас авахуулаад аюултай зодоон цохион хүртлийг хамардаг. Хэрэгцээний, эрх мэдлийн, хүслийн, дур сонирхлын, санаа бодлын, итгэлцлийн, үзэл баримтлалын болон зан чанарын зөрчилдөөнүүд байдаг.

Асуудлыг шийдвэрлэх хэлбэрүүд:
Бодит асуудлыг буюу бодит байдлыг үгүйсгэх эсвэл түүнээс зугтаах.
Олон хүмүүс асуудлыг шийдвэрлэх хүчин чадал гаргахаасаа илүүтэй бууж өгөхийг илүүд үздэг.
Зарим хүмүүс уурлаж уцаарлан бусдыг буруутгадаг.
Бусад нь тэмцэх чадвартай төдийгүй ялдаг. Тэдгээр хүмүүс хүч, илүү тал, нөлөөллөө ашиглан өөрсдийн санасандаа хүрдэг.
Зарим нь буулт хийх чадвартай ч улам ихийг хүсч даврамтгай байдаг.
Цөөн хүмүүс л өөрсдийнхөө уур уцаараа хянах, өрсөлдөх, буулт хийх , хувиа хичээхгүй байх, үнэнч шударга байх чадвартай байдаг. Энэ бол амжилтанд хүрэх зам юм.

Эрүүл шийдлийн гурван хэлбэрүүд:
Ялах-ялах (хоёул сэтгэл хангалуун үлдэх). Ихэнх зөрчилдөөн, маргаанаас гарахад хоёроос илүү сонголт байгаа. Хэрвээ та хамтрагчийнхаа (ханийнхаа) сонголт, шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, эсрэгээс хамтрагч эсвэл хань тань таны сонголт, шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байвал бага боловч чармайлт гарган хоёр биенийхээ хүслийг хангасан болон сэтгэлд нийцэх гурав дахь сонголт, шийдлийг олоорой.
Ялагдахгүй (хэн хэн нь буулт хийх).
Хэрвээ та хоёр бие биенийхээ сэтгэл санаанд тохирох сонголтыг олж чадахгүй бол ухаалгаар харилцан зөвшилцөн шийдэлд хүрээрэй. Хэн хэнийнх нь бүх хүсэлд нийцэхгүй ч, хоёулаа тодорхой хэмжээгээр сэтгэл хангалуун үлдэх болно.
Ялж-ялагдах. Хэрвээ зөрчилдөөн нь хоёрхон шийдэлтэй бол нэг нь хүссэнээ авч, нөгөө нь юу ч үгүй үлдэнэ. Өөрөөр хэлбэл нэгнийх нь хүсэл "таван хошуу" нөгөөгийнх нь хүсэл "будаа". Энэ тохиолдолд ялагч, ялагдагч тодроно. Хэрвээ та хоёр бие биенээ хүндэтгэдэг, биендээ шударга ханддаг бол бие биенийхээ хүслийг ээлжлэн дараалан гүйцэлдүүлж болох юм. Энэ нь хэн хэндээ амар байх болно. Ялагдагч нь дараагийн удаа ч юм уу, тэрний дараагийн удаа түүнийхээр байх болно, түүний ээлж ирнэ гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй.

Healthy Conflict Resolution is easy to understand intellectually, but not as easy to apply and use consistently. It does however become easier once the skills and trust are developed. Маргалдагч тал болгон (хоёулаа) зөрчилдөөн нь тэднийх, мөн тэд л өөрсдөө шийдвэрлэх асуудал гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Энэ нь хэн нэгэнд ашигтай шийдвэр биш хоёуланд нь хэрэгтэй шийдэл олохыг хэлж байгаа юм. Тэд хоёулаа зөвшөөрөх, хэн хэнийх нь сэтгэл хангалуун байлгах, шударга шийдэлд хүрэхийн тулд идэвхтэй, хамтран зүтгэх хэрэгтэй.

If you disregard, minimize or invalidate your spouse’s position, or if you must always get your way, you will damage your relationship. Your lack of sensitivity, consideration and respect of your spouse’s position will cause hurt and smoldering resentment. If fear and power is used to win, the relationship will be mortally wounded.

If you are just a willing giver constantly trying to keep your spouse happy by satisfying his/her needs and avoiding conflict, you will also damage your relationship. You will inadvertently teach your spouse to be insensitive to your needs and self-serving at your expense. Your self-esteem and self-worth will deteriorate. Resentment will fester, poisoning you to the relationship.

Attitudes Needed for Healthy Conflict Resolution:

Start with the right frame of mind. Approach the conflict as two equals working together to solve a problem. Don’t be so caught-up with your immediate want that you lose sight of and forget your more important want of having a long, healthy relationship. If you are too angry or hurt to be able to control your feelings and remain respectful let yourself calm down before dealing with the issue.

Handling a conflict with a loved one, or someone you want to have a good, long-term relationship with is different than negotiating with someone who doesn’t care about your needs, such as a used-car salesman. With a loved one you have to be concerned with his/her best interests. You both should be open, honest and remain respectful, not deceptive, manipulative or disrespectful. Mutual trust is a necessary core issue in a healthy, long-term relationship and neither partner should do anything to weaken it.

Having a negative, distrustful attitude is detrimental to this process: believing you must win the argument or otherwise lose face is a bad attitude; feeling superior or being hard nosed and feeling inferior or being a soft touch are also harmful approaches.

Зөрчилдөөнийг эрүүлээр зохицуулах үе шатууд:
- Асуудлыг тодорхойлох. Маргалдагч талууд асуудлын учир шалтгаан, зөрчилдөөн, хэрэгцээ болон юу юу хүсч байгаагаа ойлголцохын тулд харилцан ярилцах. Ямар асуудал, юу нь болохгүй байгаагаа бие биендээ ил болгох. Энэ нь та өөрийнхөө юу хүсч байгаагаа хэлэх, хамтрагч, хань тань юу хүсч байгааг сонсох эхний шат. Энэ үе шатны гол зорилго нь хэн юу хүсээд байгаагаа тов тодорхой илэрхийлэх (мэдэх) болон нөгөө хүнээ юу хүсч байгааг ойлгоход оршино. Бусдыг буруутгах талаасаа "чи" биш, "би" гэсэн утгаар ярилц. Мөн хамтрагчаа, ханиа ярьж байхад зөвхөн "сонс".

- Хэд хэдэн шийдлийг олох. Энэ бол бүтээлч үе шат. Хүсэл, зорилгууд, харилцан хоёулаа зөвшөөрсөн зүйлүүд дээрээ үндэслэн асуудлыг шийдвэрлэж болох гарц, шийдлүүдийг хайх. Шийдэл болгоныг үнэлэх, хэтэрхий гүн хэлэлцэхээс зайлсхийгээрэй. Энэ бол уураг тархиа ажиллуулах үе шат.

- Өөр бусад сонголтыг хайх. Хэн хэн нь асуудлыг шийдэх шийдэл, сонголтоо дэвшүүлэн, бие биендээ таалагдахгүй байгаагаа тэдгээр сонголтуудаас хасах. Үлдсэн шийдэл сонголтуудаа шүүн хэн хэнийх нь сэтгэлд нийцэх нэг юм уу хоёр шийдэл сонголттой үлдэх. Энэ үе шатанд "энэ нь надад таалагдахгүй байна" эсвэл "энэ нь шударга бус байна" гэх мэт үг хэлээ хэлэх бололцоог олгохын зэрэгцээ бие биендээ үнэнч байх хэрэгтэй.

- Хамгийн зөв шийдэлд хүрэх. Та нарын (хоёулангийнх нь) сэтгэлд нийцэх сонголтыг сонго. Яг хамтын сонголт, шийдэл гэдгээ бататгаарай. Гаргасан шийдлээ хэрэгжүүлэх. Шийдэлд хүрнэ гэж нэг хэрэг харин түүнийгээ хэрэгжүүлэх нь чухал. Заримдаа шийдлээ хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцах нь зайлшгүй хэрэгтэй байдаг. Хэн хэзээ юуг хийж, хариуцах вэ?

- Үр дүнд хүрэх. Хамтарсан шийдэлд хүрээд гарсан үр дүн нь анх төлөвлөсөн шигээ бус, сэтгэлд хүрэхгүй тохиолдлууд байдаг. Асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байгаа буюу явцын талаар болон хамтрагчийнхаа сэтгэл, бодлыг асууж байгаарай. Заримдаа асуудлыг хүндрүүлсэн, илүү дутуу дүгнэсэн, эсвэл санамсаргүй зүйлүүд тохиолдохыг алийг тэр гэхэв. Та хоёрт шийдвэрээ эргэн харах эрх нээлттэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Эргэн харсан тохиолдолд гаргасан анхны шийдлийн адил дараагийнх нь ч гэсэн "хамтын" байх ёстой гэдгийг ойлгоорой.

Ихэвчлэн тулгардаг алдаанууд:
- Түнштэйгээ (ханьтайгаа) зөрчилдөөнийг зохицуулах арга замаа харилцан зөвлөлдөхгүй ярилцахгүй байх,
- "Дуусчихаж, дуусахаас нь өмнө захиалдаг байж" гэх мэт асуудал хүндрүүлсний дараа эсвэл цаг хугацаа алдан ойлгож амаа барих.
- Өөрийнхөөрөө улайран зүтгэх, эсвэл хатуу болзол тулгах улмаар түнштэйгээ уян хатан бус хандах.
- Аливаа зүйлийг олон аргаар бүтээж болдгийг мартан өөрийнхийгөө л зөв, зөвхөн л өөрийнх нь асуудлыг шийдэх арга хэмээн муйхраар зүтгэх. Ер нь хүмүүс бидний (миний) зөв, бид (би) ухаантай гэх хандлагатай байдаг. Хэрвээ бусдын санаа бодлыг сонсож, мэдэрч байвал Танд хэрэгтэй.
- Алдагдал, хохиролоо гэх мэт саар талууддаа санаа их зовон ашиг, орлого гэх мэт сайн талуудаа бодохоо умартах.
- Өрсөлдөгч тань бууж өгнө (байх) хэмээн итгэх.
- Өмнөх асуудлаа шийдвэрлээгүй мөртлөө өөр бусад асуудлыг хөндөх.

Хэрвээ Та өөрийнхөө түншдээ (ханьдаа) болон өөртөө үнэнч байвал Та нарын харьцаа ЭРҮҮЛ байх болно.

source
http://www.drnadig.com/conflict.htm
photo
http://www.azag.gov/ChildrensPage/teenpeer_mediation.html

* (Олон залуучууд асуудлуудыг шийдвэрлэхэд хүчирхийлэл хэрэглэдгийг л мэддэг тул өчүүхэн маргаанууд нь үхэлд хүрэх тохиолдол болж хувирах нь олонтаа. Зөрчилдөөнийг зохицуулах талаар боловсрол олгох нь тэдэнд өөр арга замыг заана.)

No comments: