2007-04-08

"Ганцаардсан" дурлал (зарим хэсэг)
Зарим хашир хүүхнүүд чин үнэнээр дурлана аа хэмээн мөрөөддөг

--------------------------------

Эрчүүд нөхөрлөл ба хайр дурлалыг аз туршилт хэмээн үзэх нь элбэг. Хайр дурлалдаа гонсойх тохиолдол алийг тэр гэхэв. Та өөрийнхөө хайртай хүүхнээ таньд хайртай болохыг хэр удаан хүлээж чадах вэ? Хэн ч үүрд хүлээж чадахгүй. Эцэст нь хайр дурлалд ямар нэгэн байдлаар хариу (татгалзах орно) өгөх хэрэгтэй.

Зөвхөн нэг талын (таны л) хайр уу, үгүй юу гэдгийг учрыг олоорой.
Хэрвээ таны зүгээс хайрласан сэтгэл байнаа гэж Та өөрөө бодож байгаа бол ерөнхийдөө нэг талын дурлал болж таарна шүү. Гэвч заавал хариутай байх албагүй гэдгийг хүмүүс мартаад байдаг тал бий.

Зарим хүүхнүүд харьцааны эхний үед ичимхий зан болон бүтэлгүй дурлалынхаа айдсаасаа болоод эргэлздэг. Тиймээс нөгөө хүнийхээ хайраа хэрхэн олж авах вэ?

Дараах жагсаалттай харьцуулаад Танд хангалттай дадал, чадвар байгаа эсэхээ тодруулаарай:

Таны дурлал зөвхөн нэг талынх уу үгүй юу гэдгийг тодруулж мэд.
Хэрвээ таны дурласан хүүхэн Таньд хайргүй бол яах вэ, юу хийх вэ гэдгээ шийд.
Цаашдын амьдралаа бодон харилцан дурлах хэн нэгнийг ол.

Та хэн нэгэнд хайртай гэж хэлээд түүнээс мөн хариу, бүр тийм гэсэн хариу хүлээх нь хамгийн хүнд хэсэг байдаг. Хэрвээ хайртай хүн тань "би чамд хайргүй ш дээ" гэж хэлсэн тохиолдолд та гонсойно, гомдоно. Тиймээс харьцааны эхний үед иймэрхүү эрсдэлтэй байдал гарахаас сэргийлэх хэрэгтэй шүү.

Хэрвээ хүүхэн тань хайргүй ээ гэвэл дараагийн алхмаа өөрөөсөө асуу.

Дурлалаа олсонгүй гээд битгий сэтгэлээр уна.
Зарим эрчүүд хүсч байснаар нь хайр дурлалтайгаа учирсангүй, дурлал бүтсэнгүй гээд цагаасаа эрт сэтгэлээр унадаг. Гэтэл зарим хүүхнүүд бүр зүйлийг хойш нь тавьж харьцаагаа улам зузаатгаж байж илэрхийлдэг байна.

Дурласан хэн нэгнээсээ холдох нь хэцүү ч, нөгөө хүүхэн тань сэтгэлгүй бол тэр хүнээсээ холдоход ердөө буруу зүйл болохгүй.

Хэрвээ эмэгтэй таньд хайргүй бол:
-Хүлээн зөвшөөр.
-Хайр дурлалын өөр аянд урагшаа. Хэрвээ Та чадах бол найз нөхдийн харьцаагаа хадгалж үлд. Битгий гомд. Зүгээр, юм үзсэн хүн шиг дараагийнхаа аянд морд.

Хүүхэн тань Танд хайртай байж болно - гэвч ямар нэгэн шалтгаанаар үүнийгээ хэлж чадахгүй байж мэднэ.
Хайрлаж дурлах нь, бас хайрлуулж дурлуулах нь сайхан. Хэрвээ Та хэн нэгэнд хайртай бөгөөд тэр хүн тань энэ талаар мэдэхгүй бол энэ нь нэг талын дурлал.

Эцэст нь: Хүүхнүүд Танд хайртай боловч зарим нэг шалтаг, шалтгаанаар хэлж чадахгүй байх тал бий. Тиймээс үгээр илэрхийлэхээс өөр бусад үйлдэл, зүйлүүдээс нь хайрыг нь мэдрэх гээд үзээрэй. Хэрвээ хүүхэн тань дуртай, жаргалтай, итгэлтэй, мөн чамд улам ихээр хүрэх (илэх таалах, үнсэх гэх мэт шүү, хэхэ хавдтал цохих, хөхөртөл чимхэх, улайтал маажих биш) зэргээр биеийн үйлдлээр хариу илэрхийлж байвал Та жинхэнэ дурлалтайгаа учрах замаар жирийж байна аа.

source http://www.datingfast.com

2 comments:

Anonymous said...

blog hiiideg yum biluu?

Chandmani said...

hi there, if u need help please let me know...