2007-04-26

Мартахгүйн тулд - 5 алхам
Barbara Myers

Завгүй болох тусмаа бидний мартах нь ихэсдэг. Янз бүрийн арга хэмжээнүүд, өдөр тутмын ажлууд, төрөл бүрийн үүрэг даалгаврууд бидний хамаг цаг болон хүчийг шавхдаг билээ. Бидний олонхи нь мартахгүй байхыг хичээдэг ч энэ нь тэр болгон бүтдэггүй. Бид сүү худалдан, хүүхдээ авах, утсаар хэн нэгэн рүү ярихаа мартсан л байдаг.
21 зууны энэхүү аргагүй байдлыг хэрхэн эмчлэх вэ? Үүнийг мастер жагсаалт гэж нэрлэдэг. Мөн энэ нь зөвхөн жагсаалтаар ч тогтохгүй. Доор дурьдах 5 алхам нь Таныг улам бүтээлч болгохоос гадна Таны ой санамжийг сайжруулна.

1. Тэмдэглэлийн дэвтэр авч өөрийнхөө бүх хийх ажлуудаа жагсаан бичих -одоо,дараагийн долоо хоногт, дараа сар... Бүгдийг л бичээрэй. Тэрхүү дэвтрээ үргэлж биендээ авч яван үргэлжлүүлэн хөтлөөрэй.

2. Жагсаалтдаа тэмдэглэгээ нэмээрэй - Д (даалгаврууд), У(утас), Б(бичих), ГА (гэртээ хийх ажил), АА (албан ажил) гэх мэт. Ингэж бүлгүүдэд хувааснаар Та илүү үр дүнд хүрэх болно.

3. Delegate everything possible. (Ажлаа нимгэл) Make household members do their share. Barter with or hire co-workers, neighbor teens, friends or outside service agencies to reduce your load.

4. Жагсаалтаа зэрэглэ. Хэрвээ яаралтай бол улаан өнгөөр тэмдэглэх, хэрвээ тодорхой хугацаанд багтаж хийх ёстой бол түүнийгээ ногооноор тэмдэглэх гэх мэт.

5. Орой болгон өөрийнхөө хийх ажлуудын жагсаалтыг "ухаарай". Хэрвээ амжуулчихсан эсвэл хэрэгжсэн ажлууд байвал жагсаалтаасаа хасаарай.

Хийх ажлуудаа бичсэнээр Та толгойгоо хэрэггүй зүйлүүдэд гашилгахаа багасгана. Та сайхан унтаж амарч, ухаалгаар сэтгэж, ихийг бүтээх болноо.

source http://www.ineedmoretime.com


*Ерөнхийд нь орчууллаа. Тэр орчуулаагүй хэсгийг таньд үлдээлээ. Би ажиллаж байхдаа хийх ажлынхаа тухайд өдөр болгон тэмдэглэл хөтөлдөг байсан юм байна. Нэг хар дэвтэр ширээн дээрээ тавьчихаад л. Өглөө очоод л. Он сар өдрөө тэмдэглээд хийх ажлуудаа дараалуулаад л бичээд байдаг. Бараг толгойдоо орсон, ажлаас оруулсан болгоныг, бүгдийг нь.Өдөр нөгөө жагсаалт нь нэмэгдээд л. Нэгбүрчлэн тэмдэглэл хөтлөх биш шүү. Зүгээр л өөрөө ойлгохоор ганц хоёр үг. Ер нь тэмдэглээ. Хүмүүсийн нэрсийг тэмдэглэ гэж байгаа юм биш л дээ. Жишээ нь: 9911 гэж утас эхэлдгийг мэдсээр байж өмнө нь утас гэж бичих нь илүү ажил. Харин утасныхаа өмнө хүний нэрийг нь бичих хэрэгтэй. Баахан Нараа, Болдоо нар байх тул овгийнх нь эхний үсэг бичих буюу өөрөө дараа нь ялгахаар тэмдэглээрэй. Мөн утаснуудаа ялгагдахаар нэг талд нь ч юм уу тэмдэглэвэл зүгээр. Бүлэгчлэнэ гэдэг нь тэр байх. Харахад, хайхад амар.
Эхлээд жагсаалтанд орсон хийх ажлуудынхаа бүгдийнх нь урьд хасах тэмдэг тавиад бүтсэнээс нь нэмэх болгоод өөрчлөөд байдаг. Хэрвээ хагас дутуу бүтсэн бол тал нэмэх болгоод л. хэхэ Сэтгэл хангалуун байвал, алв эсвэл дараа нь санах хэрэгтэй бол нэмэх тэмдгээ дугуйлах гэх мэтээр тэмдэглэгээгээ өргөжүүлж болноо. Өдөртөө зав гаргаад явцаа дүгнэчихнэ, орой нь дэвтрээ нэг сөхөнгөө хийсэн ажлуудаа дарчихдаг. Мартах эрхгүй байж билээ.


Өнөөдөр:

+ Өглөө эрт босох
- Усанд орох
+ Нохойг салхинд гаргах
+ Кофе буцалгаж авч явах
+ Ажил

- Утсаар ярих (залгасан боловч холбогдоогүй)
- Хоол хийх (охин corn чанасан бөгөөд түүнийг нь идсэн би сэтгэлээрээ мацаг барьж хонох бололтой)
+ Дэлгүүрдэх - хүнсний зүйл

- Элсний гар бөмбөг тоглох хуваарьтай (бороотой)
- Блогтоо бичлэг оруулах:
- Дуу - болисон
- нэг тийм бодол бичих (хойшлуулсан)
+ орчуулга хийх
+ Хөл бөмбөг үзэх- UEFA cup (Espanyol - 3: Bremen -0)

+ Охиндоо үглэх -:)
- Ганц пиво уух
+ Чатлахгүй байх
- Унтах

За за жишээ болгон л оруулсан юм... :-)

За тэгээд хамгийн сүүлд:
Хүн техникийн боол байгаад хэрэггүй. Хэрвээ Та компьютертэй бол тэмдэглэлийн дэвтрээсээ салсан нь дээр. Хэрвээ файлаар хадгалах нь найдваргүй гэж бодож байвал нэг флаш диск авчих. Ер нь ийшээ тийшээ явахад их зүгээр ш дээ. Бүх файлууд чинь өөрт чинь. Их мэдээлэл ордог гээд их хэмжээтэйг, үнэтэйг сонгоод хэрэггүй. Флаш бас эвдэгдэг гэдгийг зүгээр л сануулчихий.
Ажлын цаг, амралтын цагийг ялгаж сурах хэрэгтэй гээд нэгэн зөвлөлгөө дээр байсан. Ажлынхаа тэмдэглэлийг Word, Notepad гээд программуудыг ашиглан зүгээр л текстэн файл үүсгээд хөтлөөд үз. Битгий их хүснэгт энээ тэрээ зур. Зарим тусгай программууд байдаг ч тэр болгон бүх компьютерт суулгасан байдаггүй. Бас хадгалах хэмжээ нь их байдаг юм. Ачаалахад хугацаа шаардана.
Хүнтэй ярьж байхдаа л компьютер дээрээ шивчих. Гэхдээ хэзээ гэдгээ мэдрэх хэрэгтэй. Бичиж байна гээд хүнийг хүндлэхгүй, компьютерээ ширтээд юм бичээд суухыг хэлээгүй шүү.
Та бичсэн зүйлүүдээсээ дурын зүйлийг (нэр, утас, хаяг, ажил, үүрэг) хайх, олоход маш хялбар байх болно. Мөн Таны хийсэн ажлын архив. Засаж янзалсан ч, хэвлэсэн ч амар. Заавал криллээр эсвэл латинаар бич гээд ажил болгоод хэрэггүй. Өөрийнхөө дураар л бол. Харин фонтоо бүү солиорой.
Мэдээлэл, хийсэн ажлуудаа нууц байлгахын тулд файлдаа нууц үг хийчих. Ер нь хүнд битгий уншуулж, харуулж бай. Хүнийхийг ч гэсэн битгий унш, хар. (зарим гэр бүлийн хосууд, найзууд ч юм уу бие биенийхээ э-майлын нууц үгнүүдийг "мэдэлцдэг". Би үүнд гайхдаг. Хувь хүн, өөрийн гэсэн үнэт зүйл хүнд заавал хэрэгтэй гэж ойлгож явдаг. Хэрвээ тийм л хэрэгтэй юм бол хамтраад хаяг шинээр үүсгэнэ биз.)Тэгэхийн тулд дэлгэцэндээ нууц үг бүхий screen saver аль болох өөртөө хэрэгтэй хугацаагаар ажиллуулчих. Хүн хажууд чинь ирэхээр доош нь буулгачих, цонхоо соличих. Бас өглөө очингуутаа ачаалаад, орой тарахдаа хадгалаад болоо. Шаардлагатай гэсэн зүйлүүдээ хуудас цаасан дээр бичээд авна биз. Бас нэгэн ашигтай тал нь Та хурдан шивдэг болно, улмаар keyboard-ийн үсэг рүү харахаа болино.



No comments: