2007-03-10

Youtubed 200 гаруй Монгол дууны бичлэгүүд оруулсан. Хурдын дуунуудаас оруулсны дараа тэрээр Хурдын СD-г хаанаас худалдаж авч болохыг асуухад нь чадлаараа монгол сайтуудаа ухаж байгаад нэг сайт олж "явууллаа". Тэгсэн ачаалагдах гэж хэдэн "зуун" өнгөрөөх тул үзэж чадаагүй бололтой уг нөхөр "гомдоллосон" юм. Сүүлдээ тэр Америк нөхөр (танихгүй байсан, одоо ч танихгүй) монгол хэл эхлэн суралцахыг хүсч майл ирүүлдэг юм байна. Миний ойлгосноор тэрээр Америкт аялан тоглолт хийж буй Хурдынхантай харьцах, хамтран ажиллах нэгэн бололтой. Тэрээр зарим монгол үгнүүд, мэндчилгээ, Хурд хамтлагийн талаар асууж монголоор хэрхэн хэлэх тухай "хичээлийг" надаас хүссэн юм. Би ч чадлынхаа хэрээр "заасан". Хэдэн хичээл ороод мань эр "таслаад" алга болчихсон. Гэхдээ нэг ч гэсэн гадаад хүнд аялгуу сайхан монгол хэлнийхээ талаар мэдээлэл өгсөндөө би баяртай байгаа.

1 comment:

ganaa said...

sonirholtoi l baina.
thnxxxxxxxxxxxxxxxx.