2007-02-06

Шалтагтай, шалтгаантай олон баярууд
Шартсан, шантарсан олон өдрүүд...

Дийлэхгүй ч хамжилцаад
Барахгүй ч хамтраад баярлана
Хүрэхгүй ч зээлээд
Хүртэхгүй ч заавал наргина...

Ядуу ч сэтгэлээрээ
Ядарсан ч тэвчээр заагаад
Хаширсан ч залхахгүй
Харамлаж чадахгүй...

...Хийх ажилгүй,

Хэлэлцэх асуудалгүй,
Баян тансагтаа биш,
Сэтгэлээ засч,
Ядаргаа тайлж
Бусдын дор орохгүй гэж
Дэндүү "хөгжилтэй", дандаа "баяртай"...

...Шинэ жил
Сүхбаатарын төрсөн өдөр
Багш нарын баяр
Валентины өдөр
Цагаан сар
Эмэгтэйчүүдийн өдөр
Эрчүүдийн өдөр
Инээдмийн өдөр....
Болохгүй бол хэн нэгэн санаачлага гаргана
Заримдаа шаардлага гарвал хэн нэгэн бас хэдэн ч удаа төрж, төрүүлж болно
Эрчүүд нь шартаж, хүүхнүүд нь төрж хашигдаггүй гэдэг байсан бол
Эр эмгүй шартаж хаширдаггүй болж хүүхнүүд төрөх тухай мартагдсан гэж сонссон.

Хорвоогийн өдрүүд дуусахгүй ээ
Монголын баярлах барагдахгүй ээ...

No comments: