2007-02-22

Хэн нэгэнд сургамж болог...
Нилээн хэдэн жил "ганцаараа" амьдарчихаж... (Охин маань уншвал надад гомдох л байх, гэхдээ том болсон охин аавыгаа ойлгодог гэдэгт итгэж байна)
Цаг хугацаа үнэхээр мэдэгдэхгүй өнгөрөөд, хайртай дуртай гээд аавын нэгэн охиныг аваад сууж байсан үе минь саяхан л мэт санагдах юм. Гэр бүл салах шалтгаанууд олон байдаг л байх.

Нэгэн ТВ-ийн шоу /энд зарим хуульчид гэр бүл, санхүүгийн болон иргэний хэргийг шүүхдээ олон нийтийн өмнө тв шоу байдлаар хийдэг/ үзэж байсан нэгэн гэр бүлийн салах шалтгаан нь "нөхөр нь унтахдаа айхтар хурхирдагаас" болсон байх юм. Эхнэр нь нөхрийнхөө хурхирахаас болоод унтаж амарч чадахгүй янз бүрийн арга хэрэглэсэн байна. Аманд нь юм чихэх, хамрыг нь чимхэх, татах, чангаах гээд л...Бүр сүүлдээ нөхрийнхөө амыг хурхираад унтаж байхад нь скочидсон байна. Нөхөр нь олохоороо унтахаараа хэрхэн хурхирдагаа мэдэрдэггүй бололтой. Тэгээд ч "энэ нь эрүүл үзэгдэл, би сайн унтаж амардаг" гээд шүүгчийн зүгээс зэмлэл хүлээлээ. Шүүгч таны өөрийн унтаж амрах тухай асуудал биш, танай орчин тойрныхон, танай гэр бүлийнхний амрах тухай асуудал энд яригдаж байна гээд мань эрийг дуугүй болгов. Шүүгч тэрхүү гэр бүлийн хосуудад, хосуудад ч гэж дээ маргалдагч - шүүгдэгч талуудад нэг сарын хугацаанд өөрийн талаас аль болох боломжтой алхам хийн "алдаагаа засах" боломжийг олгосон шийдвэр гаргасан. Нөхрийг нь холбогдох газрууд болон эмнэлгээр үзүүлж юуны улмаас "чанга хурхирч" байгаагаа олж "эмчлүүлэх", эхнэрийг нь нөхөртөө туслах шийдвэр гаргав.

Хэн нэгэнд сургамж болж магадгүй гэж үзээд өөрийнхөө "асуудлыг" бичлээ. Их хөндөхгүй ээ, ерөнхий байдлаар л...
Миний хувьд байнгын ажилдаа анхаараад ханьдаа, гэр бүлдээ тавьсан анхаарал халамж багадсан гэж өөрөө дүгнээд байгаа. Уг нь гэрийн ажил, хоол ундандаа сайн л даа. Сайн л гэж өөрийгөө боддог. Гэхдээ энэ нь хамтын амьдралд, гэр бүлийн амьдралд үргэлж сэтгэл хангалуун байлгадаггүй бололтой. Анхаарал халамж гэдгийг би "гэрийн ажил" хийгээд, мөнгө төгрөгөөр таслахгүй явахаар л ойлгодог байсан. Тэгсэн биш юмаа. "Үргэлж л хамт" байхыг эхнэрүүд хүсдэг бололтой. Тиймээс цаг л гарвал гэр бүлтэйгээ хамт байгаарай. Ажил - амьдрал биш.
Бас нэгэн шалтгаан нь эрчүүдийн "дутагдал". Сайхан хүүхнээс буцдаггүй гэх нь хаашаа юм гэхдээ залуу насандаа томоотой байсан нэгэн "гэнэт яваад" ирэхээрээ хамаагүй явдаг бололтой. Нөгөө талаас эхнэр нь ойлгодоггүй. Угийн сахилгагүй бол эхнэр дасаад гайгүй байж ч мэдэх юм. хэхэ бас ойлгуулах гээд байгаа биз. Гэхдээ эр, эмийн харьцаан дээр миний бодол "чөлөөтэй". Дутаад, дутагдаад бас эхнэр маань царай, бие хаа мияа байсандаа биш эр хүний зангаар л "явчихсан" хэрэг. Одоо бодохноо гэрлэх тохиромжтой нас нь 27-30 нас бололтой. Тэрнээс өмнө "үзэх юмаа", "явах"-аа үзчихвэл тэгж "алдаад" байхгүй. Хүүхэд шахуу насандаа "гэрлээд", гоонь найз нөхдүүд уруу татаад гайхуулаад байхаар нь шар хөдлөөд байдагсан... Аан бас, залуу эрчүүдэд, "үзчихвэл" "үзсэн юм шиг л" байгаарай гэх гэсэн юм. Юу гэх гэснийг минь ойлгоно байхаа гэж найдаж байна. Хүнийг үнэнч бай гэх нь хаашаа юм. Эр хүн л болсон хойно "үзэж" л таараа. Харин "ухаантай" л байгаарай.
Хамаатан садан, найз нөхдийн нөлөөлөл бас их. Би гэр бүл болсноосоо хойш Улаанбаатарт байсан ганц "хотын иргэн" нь тул дүү нар гээд манайд байх хүмүүс их. Тэдний идэх уух, унтах идэх, сурахыг зохицуулах нь ах миний үүрэг байсан. Гэтэл "ах хүний үүрэг" маань эргээд наддаа "гай" болсон гэж үздэг. Хоёр өрөө байрны нэг өрөөг нь дүү нар эзэмшээд, яг л оюутны байрны умгар өрөө шиг нэг өрөөнд эхнэртэйгээ хүүхэдтэйгээ амьдарч буй мэт байдаг байж. Дүү нарын өрөөнд бараг орохгүй шахам, жижиг өрөөндөө л амьдрал буцлаад... Дүү нар минь миний амьдралд их оролцдог байсан гэж хэлээгүй юм шүү, ер нь цаагуураа л "нэг л дараа" болоод байдаг юм. Хамаатан, садан, ах дүү, аав ээж нараа гэр бүлийнхээ амьдралд бүү "оролцуул". Оролцох гэдгийг зөв ойлгоорой. Ярьж, унтаж, идэхийг чинь заана гэсэн үн биш. Бас нөгөө талаас нь болж өгвөл бусад нь хүний гэр бүлийн амьдралд бүү "оролц". Суусан л бол тусдаа гар, тусад нь гарга. Болсон болоогүй амьдралаа өөрсдөө зохицуулаад сураг. Бас бусдад биш өөрсдөдөө мөнгөө зарцуулаг. Битгий "олон ачаа үүрүүл". Гэр бүл бол гэр бүл...
Сексийн хувьд алдаад дутагдаад, аан бас илүүдээд байсан зүйлгүй гэж бодож явдаг. Сексээсээ болоод салсан бол өөрийгөө "хараахсан", тиймээ хэхэ. Эр ч ба, эм ч бай хангаж хайрлаж чадахгүй бол суусны хэрэггүй гэж боддогийн. Ер нь эрчүүдэд илүү хамаарах юм байна. Хэрвээ үгүй бол хангаж чаддаг болтлоо "дадлага ажил, судалгаа" хийгээд үз. Буруу юм юу байхав. Харин юманд хязгаар байдгийг мартаад дадлагадаа, судалгаандаа бүр дасчихвал буруу юм болоод зожигрох байх шүү.
Эхнэр бид 2 салахдаа хэрэлдэж, маргалдаагүй зүгээр л зам замаа хөөчихсөн. Тиймээс хэн хэн нь гомдсон бололттой. Эргээд суух уу гэвэл би "но" л гэнээ. Би бас гомдсон юм байлгүй. Авгайгаа бодоод өрөвдөөд байдаг боловч чадахгүй нь дээ.
Салсан бол бие биенийхээ мууг битгий дуудаж байгаарай, цагтаа хайртай гээд хамтдаа идэж, ууж, унтаж бүх л жаргал зовлонгоо хуваалцсан байсан хүмүүс бие биенийхээ нандин, муу (хэрвээ байдаг бол) болгоныг нь мэддэг. Тиймээс тэр бүхнийг дотроо хадгалаад "хүн сейф" болж "мартаарай". Ийм л байна даа...

За тэгээд, залуучууд уншиж байвал бас эр, эмгүй янз бүрийн "зүйлд" тэвчээртэй хандаад, амьдралаа зөв авч явахыг санал болгож байна. Хэн нэгнийхээ гаргасан алдааг их дөвийлгөөд, бас үглээд байхгүй, учир явдлаа ойлгоцвол амьдал жигд, хэвийн үргэлжлээд сайхан байна даа. Хэн нэгэн нь "тэвчээргүй" байвал тэгээд "будаа". Хүмүүсийн ярих хэлэх бол онц биш, тэртэй тэргүй хүмүүс хүний мууд нь дуртай, хэл ам болгохдоо гавшгай байдаг. Тиймээс "гүрийгээд" өөрөө өөрийнхөөрөө амьдраарай.

Don't worry Be happy...

хэхэ хэрвээ би "гоожуур" байсан бол өөрөөр бичих байсан байхаа....( site ni tu'r ajillaxgui bsan xolboo bariad yanzalchixaj)

8 comments:

Д. Энхчимэг said...

Amidral uzsen hunii bichsen zuiliig unshihad uneheer ih sonirholtoi bailaa. Ingehed үзчихвэл" "үзсэн юм шиг л" байгаарай gedeg chini yuu gesen utgatai ug um be?

Chandmani said...

Erchuud gants, xoyor udaa "yavchixaaraa" amtshaad, uramshaad daxin yavmaar boldog, shuud xelbel davarchix geed bdag taltai. Tiimees "biee bariad", ger bu'lee bodood "um uzsen" xu'n shig bgaarai gesen umaa...

Anonymous said...

... bichsenees sanaa niilekh bolon niilekgui zuil baina...ter n ch chukhal bish baikh... hamgiin gol n bodoj sanasnaa busaddtai huvaaltsand bayarlalaa...

friend

mgljin said...

minii huvid hedteidee huntei suuh ni chuhal bish harin Hentei suuhaa l zuv songoh,hunee sain tanij medeh heregtei uym shig sanagddagiin,za tegeed gants bie bol er ch em ch "chuluutei" baij bolohiin,harin 2 bie bolbol "haalttai" baih yostoi gej boddogiin sh dee,,,jaahan huuhed uuriin hairtai durtai togloomoo hurtel busdaas haramladag biz dee?,,,

Chandmani said...

thx for comment. xaramlaad bdag uchraas l o'mno ni sain yavj av gesen umaa. hehe

Anonymous said...

Ene bichlegtei utag neg zuiliig deer ued sonsood ergelzej bsin bna harin odoo sanal negtei bn yag unen,huntei suuhaaraa humuusee bodooroi.

Nomgon said...

Emegteichuud erchuud shig "yavaad" baival ted durtai baih bolov uu? Gerleheesee omno olon "zaluutai yavaad" baidag ohidod ted durgui baidag shig sanagdah yum. Minii bodloor tsegtstei juramtai ariun yavdalyig l iluud uzeh yum baina. Tanyi blogiig mash hojuu olj unshij baigaadaa ih haramsaj baina, ene ih medeelel oron zainyi haaguur yavsanaa ch medehgui suuna; Amjilt! Nomgon

Chandmani said...

- Thx. Blogyg mini magtsand bur thx. Magtaald du'rgui er gej yu bxav, tiimee.
- Medeej, xamaagui "suulreeree" gesen u'g bish l dee, xuvi xu'ny uxaan medex asuudal l daa. Eregtei xun talaas ni bichsen um shuu.