2007-02-19

Айл хунараар багагүй хэсч, алт мөнгө ихээхэн цуглуулсан байхаа гэж найдаж байна...

...Хүүхэд байхад манайх багш нарын байр хэмээн нэрлэгдсэн суруулиас холгүйхэн байрлах гэр хороололд байсан. Тэнд томоос том хашаанд багш нар, суруулийн хүрээний ажилтнууд голдуу амьдарна. Голдуу ч гэж бүгдээрээ л шахам багш нар байсан юм байна. Бас холгүйхэн захиргааны байр гээд нэрлэгдсэн хуучнаар аймгийн захиргаанд ажилладаг хүмүүсийн амьдардаг гэр хороолол байсан. Тэнд бас манай найзууд амьдардаг байсан юм байна. Одоо энэ хоёр гэр хороолол хашаанууд байхгүй болсон л доо. Намайг 6-р ангид байхад шиг санагдаж байна "газарт" орсон. Одоо бол эсэргүүцээд татгалзаад бөөн л юм болох байсан байх. Тэр үед нам, төрийн бодлого гээд багш нар дув дуугай хэлснийх нь дагуу нүүгээд л. Эдгээр айлуудыг нүүлгээд оронд нь байр, байшингууд барих л сураг байсан, тэгсэн одоо болтол, 20 жилийн дараа ш дээ, тэнд юу ч бариагүй, баригдаагүй байгаа. Манайх эхлээд байраа сэлгээд хэдэн гудамж ухарсан ч дахин газарт орж бүх айлуудыг "албаар" нүүлгэсэн тул бүр холдон урагшаа Хэрлэн голдоо ойрхон "гурилын үйлдвэрийн байрны" гэр хороолол руу нүүсэн. Сургуульдаа ойрхон байсан багш нар бүгд л ийш тийшээ сарнин нүүцгээсэн. хэхэ хадуурчихаж...

...Багш нарын хүүхдүүд тул голдуу "томоотой". Цагаан сараар үе тэнгийн, нэг хашааны найзууд цуглараад бүх айлаар нэгбүрчлэн ордогсон. Таних танихгүй орно. Нас ахихаар мэдээж ичээд танихгүй айлуудаар орохгүй. Дээр бичсэний дагуу "газарт" орж нүүсний дараа ч бид нар сургууль дээрээ цуглаж байгаад 8-н зүгт тархсан найзуудаараа хэсдэг байж билээ. Нэг ангийнхан юм уу, дотнын нэгнийдээ орвол заавал бууз жигнүүлж иднэ. Бусад айлд бол бэлгээ авах гэж л орно. Ороод удахгүй, үүдэн дээр нь зэрэгцэж зогсоод л, хэхэ бүгдээрээ нүдээ бүлтэлзүүлчихнэ, нүдгүй нэг нь онийчихно. :) Өглөө эрт эхлээд дундаа гэртээ "өврөө чөлөөлөн" дахиад "албан ёсны ажил"-даа ордог байж билээ. Бас хэнийх байна, хэнийх эзгүй байсан гээд бүртгэл хөтлөх нь холгүй шахам байжээ.Энэ Америкаар бол Halloween юм уу даа. Дээлтэй хэсэхээр дээлийн өвөртөө олон бэлэг багтаах боломжтой байж билээ. Харандаа, дэвтэр, чихэр, нэг, гуравт, тавтын дэвсгэртүүдийг... гээд янзан бүрийн зүйлүүд өгнө. Нас ахихаар хэсэх нь, ордог айлууд нь багасаад ирнэ дээ.. Хүүхэдтэй болвол бүр будаа... хэхэ

...Цагаан сараар сэтгэл сэргээд сайхан байлаа. Муу хүн идсэнээ гэдэг ч, үнэхээр бодоод байсан сүүлийн хоёр жил гаран хугацаанд хэдхэн л удаа буюу гарын 5-н хуруунд багтахаар л удаа гэртээ бууз хийж идсэн байх юм. Өчигдөр орой охин маань 3-4н удаа л байх гэж байна. Дүү нар, охины найз гээд 5-уул нийлэн цагаан сардах тул нэг хүнд 10-аар бодоод яг 50н бууз хийсэн, давс нь багадсаныг эс тооцвол ерөнхийдөө гайгүй шүү.

No comments: