2007-02-08

18-тай оюутан насны дурсамж-4 буюу Нэг курсын 6....
(Үнэндээ 9 сар гараад 19-той болчихсон байсан. )


Бурхангүй газар ... гэж нэг охин маань үнэд их ордог байжээ. Бидний хэдэн залуучууд хэн нэгнийгээ нөгөө охиндоо "бэлэглэчих" гээд байдагсан. Дорнодын залуудаа өгчих санаатай бид нилээд үзээд дийлээгүй юмдаг.

Бидний дунд Эрхүүгийн бэлтгэл төгссөн нэг ах байсан бөгөөд амьдралдаа их арчаатай нэгэн байсан юм. Янз бүрийн хувцас оёод зах дээр зараад байдагсан. Орос ажаа, эгч нартай хэзээний найз болчихсон энд тэнд гялалзаад л...

Дорнодын залуу маань Битлзийн дууг гитардаад дуулна. Хотын залуу маань монголын сүүлийн үеийн дуунуудыг гитардаад дуулчихна. Би бас хөдөөний маягийн, зохиомол дуунуудыг гитардчихна. (миний дуулах ямаа орилох 2 адилхан). Өвөрхангайн залуу янз бүрийн биеийн тамирын авъяас, зодооны үзүүлбэр үзүүлчихнэ. Гар бөмбөгтөө сайн. Би өргөж, тэр цохидог байв.
Ганц охин маань бишүүрхүү, биднээсээ дөлөхгүй ч, бас биднээсээ холдохгүй. Хамартаа жоохон гэмтэй, алаг нүдэн, уруул сайтай охин байсан. Өвөрхангайн залуу биднийхээ дунд бизнесмен байлаа. Ах нартай хамт янз бүрийн наймаа хийгээд. Нул булчин шөрмөс, аан бас монхор хамар, хөмсөг. Хотын залуу нь ганган. Тэр чигээрээ нүд. Гэм нь үснийх нь өнгө хувираад нас нэмчих гээд байдагсан. Нүд нь анивчаад ирэхээрээ яаж ч мэднэ. Бас бидний дундаа Дон Жуан. Дорнодын залууд маань охид, хүүхнүүд дурлачихдаг. Бас л хамар. Инээмсэглэл сайтай. Их цэмцгэр. Эрчүүдээс хичээлдээ зүтгэлтэй нь. Ах маань амьдрал үзсэн тул энд тэнд янз бүрээр биднийгээ залаад залуурдаад...Увсын охин маань хамгийн гайгүй сурлагатай нь, бас гадуур борлогдчих гээд "5 гишүүнтэй хамгаалалтын" албыг байнгын ажиллагаатай байлгана... Би яахав алтан дундаж. Бизнес но, ганган байхгүй ээ, гэхдээ найзынхаа нөлөөнд арай дээрдсэн, хичээл яахав давгүй ээ, би хүзүү, хамар хоёроор бүрдсэн байж, хүүхнүүд үү, за даа, кэлкүй ээ...


:-)

Ингээд бид 6...

7 comments:

uujmaa said...

he tanii bichleguudig dandaa unshdag shvv goe sanagdaad baidgiin.
tand amjilt hvsie
tsaash ni vrgeljluuleed bicheerei,

Chandmani said...

Thx, uujmaa, tany blogoor zochilson...xorvoo uudam xiix ajil ixtei zavgui bgaa bololtoi... ;)

Nana said...

чиний носталжиа сериалууд гоё болжээ. Үргэлжлэл нь?
"хүүхнүүд үү" Агаа араа бодсон байш дээ, хэхэ, зөв зөв.

Nana said...

чиний носталжиа сериалууд гоё болжээ. Үргэлжлэл нь?
"хүүхнүүд үү" Агаа араа бодсон байш дээ, хэхэ, зөв зөв.

ECY said...

Saixan bolson baina urgeljluuleerei. Amjilt.

zzz said...

bi bas unshaad l baigaa shuu
urgeljluuleerei.:)

Chandmani said...

ta bugded bayarlalaa... 18-n nasaa dursaxad saixan blaa.