2007-01-07

Улс төрийн ба улс төрчдийн сурталчилгаа (Political ads)
Сонгуулийн сурталчилгаа эхлэхээр газар сайгүй, энд тэндгүй төрөл бүрийн зураг хөрөг, плакат, сонин, хэвлэмэл хуудсууд олширдог. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр улс төрчид, сонгуульд нэр дэвшигчид, тэднийг дэмжигчдийн, бас шүүмжлэгчдийн ярилцлагууд, нэвтрүүлгүүд шил шилээ даран солонгос кинонуудтай уралдан цацагдана. Уг нь сонгуулийн хуулиндаа заачихсан байгаа ч монгол сэтгэлгээгээрээ (монголчилоод) зохицуулаад төлбөртэй, төлбөргүй, янз бүрийн аргаар сонгуулийн сурталчилгаагаа хийчихнэ.
Бүгдээрээ эрүүл улс төр, шударга сонгууль, бие биенээ харилцан хүндлэн гүтгэхгүй, дайрч доромжлохгүй гэх боловч цагаа тулахаар 180 градус эргээд ил, далдуур үзэж тарна. Тэрийгээ сонгуулийн сурталчилгааны нэгэн хэлбэр хэмээн тодорхойлох тул тэрнээс нь хэн ч тойрч гарах аргагүй...
За бичих юмаа товчлоод Сонгуулийн хуулиас сурталчилгааны хэсгийг нь орууллаа: Надад NO-той санагдсан хэсгүүдийг харлууллаа. Та өөрөө уншаад бас дүгнэлтээ хийгээрэй.

Монгол Улсын Сонгуулийн хуулиас:

37 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгаа
....
37.3. Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00 цагаас өмнө зогсооно.
37.4. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хоёр хэвлэлийн хуудас бүхий хоёр сонин, хэвлэл, нэг хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг нэг хэвлэлийн хуудаст тус тус багтаана.
37.5. Энэ хуулийн 37.4-д заасан хязгаарлалтын дүнг хэвлэмэл байдлаар сонгогчдод тараах бүх төрлийн хэвлэлийн нийлбэрээр тооцно.
37.6. Сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал зэргийг гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулах байршлыг сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний дотор тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно.

(Нэгэнт тодорхой заасан газар байхгүй тул "монголчлоход" амархан)

37.7. Олон нийтийн радио, телевиз нь төлбөртэйгээр сонгуулийн аливаа сурталчилгаа явуулахгүй бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хуваарийн дагуу төлбөргүй сурталчилгаа явуулна.

(Төлбөртэй явуулмаар байтал харин ч бүр төлбөргүй гээд заачихсан. Улсдаа мөнгө өгөхдөө дургүй гэж.)

37.8. Сонгуулийн ерөнхий хороо нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй явуулах сурталчилгааны хуваарийг батлахдаа нам, эвсэл бүрт, түүнчлэн нэг тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигч бүрт тэнцүү хугацаа ногдохоор тооцож, холбогдох шийдвэрийг гаргана.
37.9. Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг төлбөртэй явуулах бөгөөд төлбөртэй сурталчилгааны нийт хугацаа тухайн радио, телевизийн нэвтрүүлгийн нийт хугацааны 10 хувиас хэтрэхгүй байна.
(тодорхой хугацаа (минут) заагаагүй тул бас л "монголчлох" боломжтой)

37.10. Энэ хуулийн 37.9-д заасан радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааг явуулахдаа энэ хуулийн 37.8-д заасан зарчмыг удирдлага болгоно.

37.11. Нам, эвсэл, тэдгээрийн дэмжигч, нэр дэвшигч болон нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч, бие даан нэр дэвшигчийн шадар туслагчаас сонгуулийн сурталчилгааны явцад дараахь үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
(Миний ойлголтоор маш бөөрөнхий, тодорхой бус заалт. Яг хэдхэн хүн болохгүй юм шиг бичсэн байгаа биз. Монголчлох боломжтой)

37.11.1. сонгууль зарласнаас хойш нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох хүртэлх хугацаанд сонгуулийн аливаа хэлбэрийн сурталчилгаа явуулах;
37.11.2. энэ хуулийн 37.3-т заасан хугацаанаас хойш санал хурааж дуустал аливаа хэлбэрээр сурталчилгаа хийх, түүнчлэн санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд санал асуулга явуулах, дүнг хэвлэн нийтлэх, тараах;
37.11.3. нам, эвслээс нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;
37.11.4. төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах;
37.11.5. энэ хуулийн 37.4-д зааснаас илүү материал тараах;
37.11.6. сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлалыг барилгын хана, орц, хашаа, гэрлийн шон зэрэг энэ хуулийн 37.6-д зааснаас өөр газарт байрлуулах;
(эсрэгээрээ хамгийн их байрлуулдаг газруудын нэр байгаа биз)

37.11.7. энэ хуулийн 37.7-37.10-т заасныг зөрчиж сурталчилгаа явуулах;
37.11.8. оройн 23 цагаас өглөөний 10 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах;
(бидний хэлдгээр сонгуулийн шоу хэдэн цагт дуусдаг билээ, та мэднэ биздээ)

37.11.9. сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;
(энэ сонгууль хууль бус болж байна хэмээн хэн нэгний гомдоллосон үгийг сонсож байсан. тэр нь цаашаагаа сонгуульд оролцохоос татгалзахыг бараг уриалчихдаг шиг санагдаад байх юм)

37.11.10. шашны зан үйл ашиглах;
37.11.11. сонгогч, түүний гэр бүл, насанд хүрээгүй хүүхэд, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах;
37.11.12. төлбөргүйгээр буюу хөнгөлөлттэй үнээр ахуйн болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг явуулах;
37.11.13. биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом зохион байгуулах;
37.11.14. сонгогчдын саналыг татах зорилгоор хүлээн авалт, дайллага, цайллага, сонгуулийн бус олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах;
37.11.15. төрийн байгууллага, түүнчлэн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг төлбөртэй буюу төлбөргүйгээр сурталчилгааны материал хэвлэх, олшруулах, тээвэрлэх зэргээр сурталчилгаанд аливаа хэлбэрээр ашиглах;
37.11.16. төрийн жинхэнэ албан хаагчийг сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр татан оролцуулах;
(Дээрхи бүгдийн талаар бол хэлэлтгүй ээ. Гол нь хэн зохиосон гэдэгтээ байгаа боловч холбогдох заалтаасаа болоод шууд монголчлох боломжтой.)

37.11.17. аль нэгэн нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжих, эсхүл түүний эсрэг агуулгатай сурталчилгаа явуулахад арван найман насанд хүрээгүй хүүхдийг татан оролцуулах;
37.11.18. сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах.
37.12. Нам, эвсэл, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч нь сонгуулийн сурталчилгаандаа аливаа шашны сургаал, жаяг дэгийн дагуу үйлддэг хурал хуруулах, сан тавиулах, майдар эргэх, жасаа уншуулах, даллага авахуулах, тахилга мөргөл үйлдүүлэх, овоо тахих үйлдэл, үйл ажиллагааг зохион байгуулсан, түүнд оролцсон, ийм арга хэмжээг санхүүжүүлсэн, шашны эд өглөгийн зүйл, хэрэгсэл тараасан бол шашны зан үйл ашигласан гэж үзнэ.
37.13. Нам, эвсэл, нэр дэвшигч өөрийн мөрийн хөтөлбөрт тусгасан иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр, сүм хийдийн харилцаа, шашны талаархи бодлого, үзэл баримтлалыг сонгогчдод тайлбарлан таниулах үйл ажиллагааг энэ хуулийн 37.12-т заасан үйлдэл гэж үзэхгүй.
37.14. Дараахь газруудад сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно:
37.14.1. төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
37.14.2. төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж;
37.14.3. хүмүүнлэгийн, буяны болон шашны байгууллага;
37.14.4. сонгуулийн хороод.

(Хөдөө орон нутагт эдгээр байгууллагаас өөр газар гэвэл ганц 2 хувийн компаниуд л үлдэж байгаа даа. )

Торгуулийн хэлбэр нь:
37.17. Энэ хуулийн 37.1, 37.3, 37.7, 37.9, 37.10-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг 800000- 1000000 төгрөгөөр торгоно.
37.18. Энэ хуулийн 37.11.1-д заасныг зөрчсөн иргэнийг 100000-150000 төгрөгөөр, албан тушаалтныг 150000-200000 төгрөгөөр, нам, эвслийг 700000-900000 төгрөгөөр, бусад байгууллагыг 500000-700000 төгрөгөөр, 37.11.2-37.11.18, 37.12-т заасныг зөрчсөн ухуулагч, шадар туслагч, дэмжигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг 150000-200000 төгрөгөөр, албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр, нам, эвсэл, бусад байгууллагыг 700000-900000 төгрөгөөр, 37.11.3-37.11.10, 37.11.15-37.11.18-д заасныг зөрчсөн нэр дэвшигчийг 150000-200000 төгрөгөөр торгох ба энэ хуулийн 37.11.2, 37.11.11-37.11.14-т заасан зөрчил гаргасан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасна.

(Жил ирэх тусам талхны үнэ нэмэгддэг байтал энэ торгуулийн хэмжээ нь яадаг бол? )


Монголын сонгуультай болон улс төртэй холбоотой зарим сайтууд:
- мэдээж Их хурал болон Сонгуулийн Ерөнхий хорооны сайтууд
- бас намуудын сайтууд (нөгөө олон намуудаас хэдхэн л сайттай байхаа)
- Нээлттэй нийгэм Форумын Сонгууль
- "Улс төрийн товчоо"
- Сонгууль - 2004 гэж байсан (www.songuuli.mn) ажиллахаа болисон байна



Ингээд Америкийн улс төрчид болон намууд сурталчилгаагаа хэрхэн хийдэг талаар зарим мэдээллийг линк хийлээ.

- The Political Ads Database (WashingtonPost)
- ANALYZING MEDIA: Political Ads (хичээл)
- Political Advertising
- Bush in 30 Seconds
- Dissect-An-Ad
- The Role of Media in Elections: Helping Students Understand Media's Influence (хичээл)
- The Center for the Study of Political Graphics
- The Living Room Candidate: Presidential Campaign Commercials 1952-2004
- The 10 Funniest Ads of Campaign 2004
- This year's best political ads are online

No comments: