2007-01-16

Braxton-ы дууг сонсож байсан нэг юм бичмээр санагдаад...
Хорвоо дээр "зүрхийг минь битгий шархлуулаач" гэж эмэгтэй хүн эрэгтэйгээсээ илүү хэлдэг ч эрчүүд ил хэлдэггүй зүрхэндээ шивнэдэг.
Эмэгтэй хүнд сайн болсон эр хүн нөгөө хүүхэн нь тоохгүй, аль эсвэлүгүй хэмээн татгалзсан тохиолдолд гомдсон сэтгэлээ илэрхийлэхдээ шалдан нүцгэн гүйх, архи дарс уусан, агсам согтуу тависан, уйлж унжсан, бүр амиа хорлохоор айлгасан хэмээн нилээдгүй сонсож байсан юм байна. Сонсохдоо инээд хүрдэг ч дотроо өрөвддөг байлаа.
Миний бодлоор эр хүн гэж наанаа эрэмгий зоримгий, хатуу, ширүүн мэт боловч цаанаа эмэгтэй хүний нөмөр нөөлгөнд өлгийдүүлэн, харцанд уярч, хайранд умбаж, үгэнд захирагдаж явдаг. Хүүхэд насандаа ээжийн нөмөр нөөлгөнд, идэр залуу насандаа охид хүүхнүүдийн хайранд, нас тогтохоор ханийн халамжинд гэх мэтээр тэд хэзээд эмэгтэй хүнээсээ хамааралтай байдаг. Хайр дурлал, шохоорхол, үерхэл нөхөрлөл, хамтын амьдрал, гэр бүл энэ бүгдэд эрэгтэй хүн эмэгтэй хүндээ дасан уусаж, түүнгүйгээр байж, амьдарч чадахгүй мэтээр эмэгтэйн адил бодож сэтгэж явдаг.
Эрчүүд эмэгтэй хүнтэй адилхан ганцаардлыг үзэн яддаг. Эр хүн ганцаараа байх нь түүнд дандаа сэтгэлийн болон биеийн ганцаардалд авчирна. Эмэгтэй хүний нарийн уянгалаг дуу, булбарай зөөлөн бие, ... бүгдийг үгүйлнэ. Бүр үглээд, хардаад, гомдоллоод байдаг занг нь хүртэл үгүйлдэг. Ганцаараа үед ханиа, хайрт хүүхнээ үгүйлэн санаж түүнгүйгээр хорвоог туулах нь бүү хэл, хоногийн хоол хүртэл хоолойгоор давмааргүй байдаг. Хүйтэн хөнжилд ороход дургүй хүрч зүгээр л таарсан газраа хувцсаа тайлахаас ч залхууран шууд хэвтээд өгмөөр. Унтах нойр, идэх хоол багасаад байгаа ч юм шиг...
Үнсэх уруул, тэврэх бие, хайрлах ханьтай байна гэдэг нь эр хүний жаргал. Хүүхнүүдээ, эрчүүдийн зүрхийг нь битгий шархлуулаарай. Эрчүүд чинь их гомдомтгой тул бүү гомдоогоорой.

No comments: