2007-01-16

Өөрийнхөө туршлагаас хуваалцахаас гэх үү дээ...
Арван жилд суралцахдаа 2 охинтой үерхсэн.
Анх, амьдралдаа анх шүү, үерхэж эхэлсэн охин минь миний ширээ хам. Томоотой, номын охин. Даруухан зөөлхөн ааштай, намайг бодвол намхан биетэй, ангийн маань сурлагатай охин. Хажуудаа суудаг охиндоо захиа бичээд л үерхэе хэмээн гуйж билээ. Бодохоос инээд хүрмээр. Яагаад тэр охинтой үерхэхээ болисоноо одоо хүртэл бодоод ойлгоогүй л яваа. Ханилсан бол намайг жаргаах хүүхэн байсаан. Тэр охин маань анагаахын сургууль дүүргээд эмч болсон. Найз нартайгаа хамт цагаан сараар гэрт нь зочлоод золгоод явдаг байсан. Тэрнээс хойш сураг тасарсан. Уг хүн нь сайн хүн тул сайн дээр нь сайхан ханьтай болсон байхаа.
Удаах нь миний хань болсон. Би 8-р анги, тэр 7 ангиад байхаасаа үерхсэн. Тэр охинтой үерхдэгээрээ сургууль даяаар алдартай байсан тул манай найзууд миний эхнэр гэдэг нэр хайрлачихсан юм. Би ч тэрэнд дуртай байж. Хөнгөний секцэнд явдаг, уяхан туранхай боловч зээрэнцэг, бөөрөнцөг шиддэг, өсвөр үеийн улсын аваргын хүрэл медальтай, монгол хэл бичгийн олимпиадын цэвэр, гоо бичлэгийн хүрэл медальтай намуухан, зөөлөн охин. Улаан курткатай дугуй цагаан охин дасгал сургуулилалт гээд гүйгээд л байдаг байсан миний хань болно гэж би яаж мэдэхийн тээ. Аав, ээж минь багш байсныг хэлэх шүү, багш хүнтэй суухгүй гэж амьдралдаа нэг удаа андгай тавьсан чинь байхгүй ээ яг таг багш хүнтэй суудаг байна шд. Учир нь миний хань минь багш болчихсон байсан юм. Амьдралдаа анх удаа эмэгтэй хүнийг эр хүн гэдгээр үнсэж үзсэн хүн минь. Үнсээд уйлуулсанаа бодохоор би гомдоосон хэмээн бодоод ахиж үнсэхгүй юм хэмээн андгайлж билээ. Сүүлд суугаад үнсэлгүй яахав. ;-)

нэг иймэрхүү...

Сүүлдээ нас яваад ирэхээр эр хүн юу эс үзэхэв...
Найз хүүхнүүд, нууц амраг, хамтран амьдрагч... Миний найзалсан болон учирсан хүүхнүүд сайхан, бас сайн ч хүүхнүүд байсаан. Би тэрэнд харамсдаггүй...
25-н наснаас өмнө надад үнэнч байхыг шаарддаг байсан бол, 25-аас дээш гараад ирэхээр амьдрал ойлгодог (намайг ойлгодог) хүүхэн байгаасаа гэж хүсдэг болдог юм байна.

(үргэлжлэл байсан боловч оруулсангүй)

8 comments:

Nana said...

xaxa, huurhiin, dahiad unskui bhdaa yaxav dee.
"Сүүлдээ нас яваад ирэхээр эр хүн юу эс үзэхэв...
Найз хүүхнүүд, нууц амраг, хамтран амьдрагч... "geed urgeljilsen 3 tseguud... holuur unguruh boltugai gej megzem unshmaar zaluu baina shuu, chi,hehe.

Chandmani said...

hehe... xarin tegeed bdag umaa... zarimdaa megzem ni esregeer uilchilchix ged bdag tal bii...

Anonymous said...

huue chandmanaa eregtei bsan yum uu ? neg huuhen l bicheed bn gej boddog bsan, er hunii yosoor unsev geheer ni Lebian yum bolvuu ch gej bodoh shig shaal balai yum. za ter yaahav bi ch haaya huntei suuhgui l gj boddiin tegheer huntei l suuh yum bn l daa. uur yum bish. hehe. tamhinaas garsan uu nuhur mini?

Anonymous said...

huue chandmanaa eregtei bsan yum uu ? neg huuhen l bicheed bn gej boddog bsan, er hunii yosoor unsev geheer ni Lebian yum bolvuu ch gej bodoh shig shaal balai yum. za ter yaahav bi ch haaya huntei suuhgui l gj boddiin tegheer huntei l suuh yum bn l daa. uur yum bish. hehe. tamhinaas garsan uu nuhur mini?

Anonymous said...

lesbian. sorry 2 udaa oruulchiaj arilgah argyg olsonguie

Chandmani said...

oisongui. gexdee zugeeree, emzeg sedev bish. oxintoi boloxoor tegj bdson um blgui dee. ;)

ESU said...

Hi Chamdmani, chamaig blog deeree e-library link tavisan baisan bolxoor
http://www.zipsites.ru
http://www.yanko.lib.ru
http://bookz.ru/
http://www.finbook.biz/
Sain nomtoi gaigui e-library bgaa yum aa. Minii blog chamd taalagdsand ix bayartai bna. Chamd amjilt xusie.

Chandmani said...

thx. Esu site-uudyg oruulchixlaa.