2007-01-02

Шинэ оны анхны

- Цаг хугацаа аргагүй хурдан жирийгээд 2007 он гарчихсан байх юм. 2006 оны 12 дугаар сарын 31-ны өдөр алдарт Times Square-ийн он солигдох мөчийг гэртээ телевизийн өмнө хамтдаа тоолон үдлээ.

- Өнөөдөр google-ын ad-ыг тавих эрхээ олж аваад блогтоо тавилаа. Хэрвээ хүсвэл та аль нэг ad ruu нь орох, нэг програм суулгахад надад "под" хийх юм. :-) Та ч гэсэн нэг хэрэгтэй зүйлээ уншиж мэдэх болно. Ер нь янз бүрийн юм үзэж харахад илүүдэхгүй дээ.

- Охины хичээл маргааш эхэлнэ. Өнөөдөр овоо эрт унтахаар хэвтлээ. Ойрын үед амарч байсныг ч хэлэх үү их оройтоод байсан. Тиймээс аав нэтэд суух эрхээр хязгаарлагдаж байсан болно.

- Тамхи татахгүй гэсэн үгэндээ хүрэхээр шийдээд тамхи авсангүй. Аль хэр тэвчээртэй, хэлсэн амандаа хүрч чаддаг хүн бэ гэдгээ мэдий дээ.

1 comment:

Nana said...

On soligdohod buun adal yavdal, salutnuudaas zygataaj bultaal guijiiv shiv