2006-12-24

Тамхи Таныг хордуулна
Тамхинаас гарах юмсан гэсэн бодол толгойд минь олон удаа орж байсан ч чадахгүй байсаар байгаад бүр архаг тамхичин болсноо мэдэрлээ. Өдөртөө 2-3 л удаа, заримдаа1 удаа татдаг юм чинь тамхичин биш хэмээн өөрийгөө тайвшруулж, хуурсаар байтал, хорьж болдоггүй 20 наснаас эхэлсэн муу зуршил намайг хордуулаад олон жил болсон байна. Сэтгэл санаа тавгүй байна, ганцаардлаа, тайвшрах, хоол идсэний дараа гээд тамхийг татах шалтаг мундахгүй. Тамхи татдаг хэрнээ үнэрт нь дургүй ба хамаг юманд (хувцас хунараас авахуулаад) үнэр нь шингэдэг тул гэртээ тамхийг татдаггүй.
Охин минь, найз нөхдүүд маань намайг тамхинаас гараач гээд олон удаа хэлж зөвлөж байсан ч гарнаа хэмээн худлаа амлаад л... Эрүүл мэндийн хичээл дээрээ тамхины хор хөнөөлийн талаар судалсан охин минь "та өөрийгөө бас намайг хордуулж байна" гээд үглээд байдаг болчихсон. Тамхинаас гарах зөвлөлгөөг уншаад "он гараад тамхинаас гарна" хэмээн зорилтыг тавин сүүлийн хэдэн хоногийн зөвшөөрлийг өөртөө олголоо.

Тэгээд ч миний амьдарч буй газарт 11 дүгээр сарын 7-ны өдөр сонгогчид тамхины эсрэг заалтад саналаа өгсөн бөгөөд энэхүү хууль нь 12 дугаар сарын 7-ноос хэрэгжиж эхэлсэн. Тамхи татахыг зөвшөөрсөн тэмдэг бүхий газраас бусад олон нийтийн газарт тамхи татахыг бүр хориглосон. Ерөнхийдөө зөвхөн хувийн машиндаа л тамхи татах эрхтэй үлдсээн хөөрхий, тамхичид бид...

Хэрвээ энэхүү постыг уншигч Та тамхи татдаг бол хамтдаа зүтгэх үү?

"Тамхинаас гарахад хэзээ ч оройтохгүй."

Why it's been hard to quit
Research shows that for almost all smokers nicotine is very addictive. No wonder it's been so hard to quit!
A physical need and a daily routine
When you smoke, the nicotine in cigarettes has an effect on your brain. It also causes you to want more cigarettes. But that's not the only reason why you may continue to smoke. For most people, smoking becomes part of a daily routine. It's a behavior you become used to. (site)


(тамхинд хэдэн төгрөг зарцуулдгаа бодсон чинь... хэрвээ би өдөрт 3 ширхэг тамхи татаад нэг хайрцөг тамхийг 5$-аар бодоход жилдээ 273,75 $ хэмнэх тооцоо гарч байна. Энэ нь Apple iPod Video 30GB Black 5.5 Gen avaad duu sonschixoor money. 2 жилд хэмнэсэн 821,25$ нь хүчин чадал сайтай, орчин үеийн Sony VAIO N130G/W - Core Duo T2050 1.6 GHz - 15.4" TFT компьютер авчих мөнгө байх юм. )

source http://www.mytimetoquit.com

4 comments:

Anonymous said...

Its not hard to quit... Bi bas 7 jil tamhi tatsan yag l oortei chini adil beer uuj baigaa yum chini, hool idseny daraa, eswel zugeer l odort hiih yostoi baisan yumaa hiihgui bgaa yum shig sanagdaad tamhi tatdag baisan. Tamhinaas garaad 2 sar bolj bn. Hamtdaa zytgehed durguitsehgui shuu. Hamgiin gol ni tamhiig jigshihed l baigaa yum. Bi chest X-ray avhuulaad harsan chini buun manan tatsan baisan tgd ch owchnoos uhtel aidag tul tatahgui bgaa. ehnii hed honogt l nuguu deglem yosoor tatmaar sanagdaad baisan. Garhad tiim ch hetsuu sanagdaagui shuu.

Chandmani said...

Yuny o'mno shine ony mend. Garnaa... Onoodor odor neg tatsan chini durgui xureed tegeed onoodortoo daxin tataxgiu bxaar shiideed suuj bna. Orj bolson um chini bas garch bolox bx tiimee.

zzz said...

sain bn.muu horiig haya.

Chandmani said...

zzz-d
sain uu. bie tenxee sain bizdee?