2006-12-21

Өчигдөр орой Шинэ жилийн уур амьсгалд орохоор ойрхон зуур гарлаа. Санаандгүй явж байгаад нэгэн тосгонд очисон юм. Тэр тосгоны айл болгон гадна талаа, байшингаа, мод зүлгээ гэрлээр бүрэн чимэглэсэн байсан бөгөөд машинтай зорчигчид гэрлээ унтраан гудамжны замаар алгуурхан явж үзэж болно. Явж буй машинаас авсан тул зурагнууд маань гэрлийн урсгал байдлаар үлджээ.
Бас 100 жилийн уламжлалтай шинэ жилээ угтдаг нэгэн газар зочиллоо. Хуучин тээрэм байсан газар. Байшин, эргэн тойрон газруудаа бүхэлд нь гэрлээр чимэглэн, жижигхэн гэрлэн тоглоомон хотхон (хааш хаашаа 20 метр газар) байгуулсан ба тосгонд байдаг бүх л байшингуудыг (цагдаагийн газар, сургууль, гал команд, төмөр зам, машин зам, бүр цаашлаад сүнстэй байшин хүртэл) харж болохоор байв. Өвлийн өвгөд "цугласан" байшинд зочилж тэдэнтэй "мэндэллээ". Надтай зэрэгцэхээр томоос авахуулаад өчүүхэн жижиг, инээдэг, хашгирдаг, ажил хийж буй, гурил элдэж буй, мод хагалж буй, бэлгээ тарааж буй, алтан, мөнгөн, модон, шаазан, олон үндэстний... өвлийн өвгөд бидэнтэй "мэндчилэв". Тэдгээр дунд нэгэн "өвлийн өвгөн" бидэнтэй жинхэнээсээ :-) мэндчилж эгээтэй л цочсонгүй. (тэр газрын ажилтан настай эмэгтэй өвлийн өвгөний хувцастай дунд нь сууж байсаныг анзаараагүй ) Хаагдах цаг болж гэрэлт байшин нь симфони хөгжлийн аяст "дискодон бүжиглэн" бидний үдлээ.

3 comments:

чандманий фэн said...

энэ ямар гоогоо юм бэ? Өөрөө хийсиймүү?

Chandmani said...

thx. ;)
www.slide.com gej o'oriinxoo zurgaar slide xiij bolnoo.

чандманий фэн said...

thx. xiij uzne.