2006-12-28

Гэрлэлтээс өмнөх сексийн харьцаа
Америкчуудын 95 хувь нь гэрлэлтээс өмнө сексийн харьцаанд ордог байна. Бидэнд, монголчуудад, азийнханд энэ нь сонин байж болох юм. Бидний гэрлэх болон гэрлэхээс өмнөх эр эмийн болон хүмүүжлийн харьцаа, гэрлэх ёслол, соёл, уламжлал нь европ, америкийнхаас ялгагддаг.
Эрэгтэйн санал:

Монгол эрчүүдийн ихэнх хувь нь гэрлэхдээ болон бэлгийн харьцаанд орохдоо ирээдүйн эхнэртээ анхных нь байхыг хүсдэг байх. Зарим нь бүр шаарддаг ч байж магадгүй. Одоо орчин цагт арай өөр болсон байж магадгүй. Өөр хүнтэй "байсан" эрэгтэй, эмэгтэй залуу хүмүүс ханиа олоход бас тийм ч амаргүй, бас бус давааг давах байх. Залуу байхад (20-иод насандаа) монголын хүүхнүүд бүгдээрээ модонд авирсан биш гээд их айлгуурч, шартай байдаг байж. Хэн нэгэн таалагдахгүй бол тоохгүй шахам. Хичээж зүтгэнэ гэж үгүй, өөрөө хүрээд ирэх юм шиг л боддог.
30 гараад ирвэл бас юм ойлгохтойгоо, сэтгэл эмзэг болоод. Тэгээд ч нас явж байгаагаа мэдэрч буй тул хүүхнүүддээ өрөвч зан гарган заавал тийм байхыг шаардаад байхгүй. Өөрөө ч бас энхийн цагаан тагтаа биш болсон байдаг.
40 гарахаар яахыг мэдэхгүй байна. Тэр үед нь бичий байз. ;-)
Эмэгтэйн санал:
Монгол эмэгтэй хүний хувьд гэрлэх хүнтэйгээ анх энгэр зөрүүлнэ гэсэн ойлголт нийлээдгүй түгээмэл байсан үе бий. Одоо цаг үе өөр болж охид, хүүхнүүдийн маань санаа бодол илүү чөлөөтэй тал руу чиглэн, залуучуудаа сонгодог болсон байх.
20 насандаа найзлаж үерхэхэд сайхан шилжилтийн нас. Их, дээд сургууль төгссөний дараа эр эмийн харьцаанд яалт үгүй гулсаад орчихдог бололтой.
30 нас ямар ч харьцаанд ид нас, эрчүүд нүдээ унагадаг нас. Биеэ даасан, эрчүүдээс хамааралгүй тул эрчүүд нилээдгүй зовж байж л өөрийн болгох байх.
40 хүрэхээр нь бичий байз гэнээ.


Reality check: 95 percent of Americans had premarital sex
POSTED: 8:42 p.m. EST, December 20, 2006

NEW YORK (AP) -- More than nine out of 10 Americans, men and women alike, have had premarital sex, according to a new study. The high rates extend even to women born in the 1940s, challenging perceptions that people were more chaste in the past.

"This is reality-check research," said the study's author, Lawrence Finer. "Premarital sex is normal behavior for the vast majority of Americans, and has been for decades." ( site )

source http://www.cnn.com/2006/HEALTH/12/19/premarital.sex.ap/index.html

1 comment:

Nana said...

40 hurheeree bicheerei,hehe. odoo tiim generetion ungursunsht. Gerleltees unmu belgiin haritsaagui huniig barag gaihaj hilaihaar bolson, ih uurchlugdsun sanagddagiin.